Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

MTV Хөгжмийн Шагнал гардуулах ёслол өчигдөр Нью-Йоркийн Бруклинд боллоо. Энэ жилийн наадам 40 дэх удаагийнх гэдгээрээ онцлог байв.

Тус наадмын үеэр өдгөө 63 настай, Попын хатан хаан, дуучин Мадонна үзэгчдийг алмайруулсны дараа уран бүтээлээсээ түр хугацаанд завсарлага аваад байсан дуучин Жастин Бибер дуулсан нь түүний хувьд зургаан жилийн дараа энэхүү наадмын тайзан дээр гарч байгаа анхны тохиолдол боллоо.

27 настай поп од 2021 онд хит болсон “Stay” дуугаа The Kid LAROI, Ghost-той хамтран дуулсан юм. Дуучин Жастин Бибер энэ жилийн наадамд хамгийн олон буюу есөн удаа нэр дэвшин, Шилдэг уран бүтээлч, Шилдэг поп дуу төрлөөс шагнал хүртсэн юм. Мөн Лил Нас Икс,  Оливия Родриго болон BTS хамтлаг хамгийн болон удаа буюу тус бүр гурван номинациас шагнал хүртлээ. Наадмын арга хэмжээг сүүлийн үед уран бүтээлүүд нь хит болоод буй Дожа Кэт хөтөлжээ.

Шилдэг Клип – Лил Нас Икс – МОНТЕРО /Call me by your name/
Шилдэг уран бүтээлч – Дуучин Жастин Бибер
Шилдэг дуу – Оливиа Родриго /Drivers License/
Шилдэг залуу уран бүтээлч – Оливиа Родриго
Шилдэг цойлсон уран бүтээл – Оливиа Родриго /Drivers License/
Шилдэг хамтрал – Дожа Кэт болон SZA /Kiss me more/
Шилдэг поп дуу – Жастин Бибер, Даниэл Цезарь /Peaches/
Шилдэг хип хоп дуу – Травис Скотт, Янг Таг, M.I.A /Franchise/
Шилдэг R&B дуу – Бруно Марс, Андерсон /Leave the door open/
Шилдэг K-Pop дуу – BTS /Butter/
Шилдэг латин дуу – Билли Айлиш ба Росалиа /Lo Vas A Oldivar/
Шилдэг Рок дуу –  Жон Майер /Last train home/
Шилдэг алтернатив дуу – Машин Ган Келли /My ex’s best friend/
Сайн клип – Билли Айлиш /Your power/
Шилдэг хамтлаг – BTS
Зуны шилдэг дуу – BTS /Butter/

MTV Хөгжмийн Шагнал гардуулах ёслолд хүрэлцэн ирсэн алдартнуудын гэрэл зургийг хүргэж байна.