Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Нэг ой найман сартай хүү, ах эгчтэйгээ тоглож байгаад 30 см-ийн өндөртэй буйдан дээрээс ар дагзаараа унаж, өнөөдөр амьдрахын төлөө тэмцэж байна. Баяртүшигийн Мөнхбаяр хүү долдугаар сарын 8-ны өдөр буйдангаас унаснаас болж тархиндаа г.эмтэл авч, г.эмтэл с.огог судлалын үндэсний төвд яаралтай ха.галгаанд орсон ч, өнөөдөр тархиных нь 70 хувь үх.эжсэн байдалтай ЭХЭМҮТ-д нөхөн сэргээх э.мчилгээ хийлгэж байна. Хүүгийн биеийн байдал тун хүнд байгаа бөгөөд, Монголд хийх э.мчилгээ дуусч, гадаадад э.мчлүүлэх шаардлагатай болжээ. Тиймээс гэр бүлийнх нь зүгээс хандивын аян эхлүүлсэн байна.

-Таны бага хүү 30 см-ийн өндөртэй буйдан дээрээс унаж, өнөөдөр с.эхээнд байна. Тухайн өдөр гэртээ хэнтэй хамт байсан бэ. Болсон үйл явдлын талаар мэдээлэл өгөөч?

-Өнгөрсөн долдугаар сарын 08-ны өдөр гурван хүүхэд маань ээжтэйгээ хамт гэртээ байсан. Тухайн процесс болох үед ээж нь гал тогооны өрөөнд хоол хийж байхад, бага хүү маань буйдангаас унаж дээшээ харсан байдалтай уйлаад хэвтэж байсан гэсэн. Эхнэр маань хүүг тэвэрч, миний хүү тайвшраад унтаад өгсөн гэсэн. Тэгээд 30 орчим минут унтаад сэрэхдээ, маш хүчтэй орилж уйлаад бөөлжсөн гэсэн. Эхнэр надруу болсон зүйлийг хэлж залгасан. Би тэр дор нь гэр рүүгээ явж очтол, ирэх хооронд дахиад бөөлжиж, хүү маань толгойгоо хойш савж уйлсан байдалтай байсан. Тэгээд бид гурав ахынхаа хамт э.мнэлэг явахаар болсон.

-Одоо хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Миний хүүгийн биеийн ухаан орсон ч, өөрийн ухаан ороогүй байгаа. Яг л ургамал шиг дээшээ харж нүдээ нээгээд, гуурсаар хоол идээд л. Биеийн байдал нь хүнд, өвдөлт ихтэй байгаа учраас яргалж дуугараад байгаа. Ер нь бол өдрөөс өдөрт биеийн байдал нь сульдаж байгаа. Бидэнд маш богинохон хугацаа үлдсэн. Тиймээс яаралтай гадагшаа явж эмчилгээ хийлгэх шаардлагатай байна.

-Монголд хийгдэх эм.чилгээ нь дууссан гэсэн. Гадагшаа явсан ч, сэргэх боломж хэр байгаа вэ?Монголын э.мч нар маань бүх эм.чилгээг хийсэн. Одоо хүү минь ЭХЭМҮТ-д нөхөн сэ.ргээх э.мчилгээ хийлгэж байгаа. Биеийн байдал нь гайгүй болж байгаад л эргээд сэх.ээнд ороод байгаа. Хүү минь нүдээ нээхээс өөр үйлдэл үзүүлж чадахгүй байгаа. Бид нар маш яаралтай өндөр тоног төхөөрөмжтэй улсад нөхөн сэргээх эмчилгээнд орох шаардлагатай байгаа юм. Ха.галгааны дараа эмч нарын хэлсэнчлэн Солонгосын Улсан э.мнэлэг, Турк улсын э.мнэлгүүд рүү материалаа явуулсан. Солонгосын Улсан сургуулийн э.мнэлгээс хариу ирсэн. Э.мчилж болно, ирээд тусгаарлалтад байна. Гэхдээ э.мнэлгийн үйлчилгээг ирсэн өдрөөс нь эхлүүлнэ гэж хэлсэн. Солонгос улс руу яввал хүүгийн минь тархи сэргэж магадгүй гэж бодоод эцсээ хүртэл явж байна. Солонгос улс руу явах зардал, тусгаарлагдах зардал, эмчилгээний гээд ойролцоогоор 800-900 сая төгрөг хэрэгтэй болсон.

Ямар ч эцэг эх хүүхдээ зүгээр харж суугаад үхэхийг нь хархыг хүсэхгүй байх. Би бүх л боломжоо дайчилна. Хэрвээ мөнгөний төлөө хүний хөл үнсэхээр бол би хүүгийнхээ төлөө хийхэд бэлэн.

Уулзаж тусламж хүсэх хүн маш их байгаа. Хандивын аянг манай найзууд хоёр хоногийн өмнө эхлүүлээд явж байгаа. Одоогоор 20 гаруй сая төгрөг цугласан.

Миний эхнэр хүүг асарч үргэлж дэргэд нь байгаа. Харин би гадуур ажлуудаа амжуулахаас гадна гэрт байгаа хоёр хүүхдэдээ царайгаа харуулчхаад, э мнэлгийн гадаа ирж хонож байгаа. Үндсэндээ эх нялхас, г эмтлийн эм нэлгийн хооронд явж 65 хоног машиндаа хонож байна. Миний найзууд хүүгийн минь бүх э мчилгээ, гадагшаа явах, хандивын аянг зохион байгуулж байгаа.

Бага насны хүүхдэд байнгын асаргаа шаардлагатайг эндээс харж болохоор байна л даа. Та эцэг эхчүүдэд хандаж юу хэлэх вэ?

Хүүхдийг унаж, доргилт авсан тохиолдолд бариачид хандахаас илүү мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна. Мөн бага насны хүүхдийг зүгээр нэг юм мөргөлөө, бүдэрч уналаа, ойчлоо гэж бодож болохгүй шүү гэдгийг хэлмээр байна. Хүүхдийг нас биед хүрэх хүртэл нь битгий анхаарал сэрэмж алдаарай гэж хэлмээр байна. Хүүхэд яаж ч бэртэж болдог юм байна. 30 см-ийн өндөртэй буйдангаас дагзаараа савж унаад ингэж бэртсэн гэхэд хүмүүс итгэхгүй л байх л даа. Тэгэхдээ надад ийм зүйл тохиолдчихоод байна. Тиймээс та бүхэн надад тохиолдсон энэ том зовлонгоос үлгэр жишээ авч, хүүхдэдээ анхаарал хандуулаарай.