Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Монголын рок поп урлаг болоод Монгол залуусыгаа эрч хүч, этгээд хээнцэр хувцаслалтаараа байлдан дагуулж ирсэн “Хар Сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах  олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлж “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг“-ийн одонгоор энгэрээ мялаалгасан билээ.

Мөн зарим хүмүүс намайг сумтай гэдэг л юм. Би тэрийг нь тоодоггүй. Харин ч хурдтай, хүчтэй гэж байгаа юм байна гэж ойлгодог. Монголчууд бүгд л  сумтай шүү  дээ гэв.Тэрээр үслэг эдлэлээр гоёх дуртай бөгөөд илбэнх, чоно, үнэг гэх мэтийн 10-аад үслэг эдлэлтэй гэнэ.

Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах 40 нас хүртэл гоонь эрийн амьдралаар амьдарсан. Ану, Бөртэ-Үжин зэрэг эртний хатдын нэртэй бүсгүйчүүдтэй хамтран амьдарч байсан ч ханилан суугаагүй. Харин “Хар сарнай”-н Амарааг 40 насанд нь “номхруулсан” эмэгтэй бол Д.Туул хэмээх бүсгүй.

Д.Туул С.Амармандахаас 11 насаар дүү ч өмнө нь амьдрал үзсэн, нэг хүүтэй болохоор хэдийгээр омголон ч зөөлөн, эмэгтэй хүнийг хүндэлдэг С.Амараагийн эвийг олж чадсан байх. Д.Туул  олны өмнө тэр бүр ил гараад байдаггүй тэрээр нөхрийнхөө ар талыг үргэлж хариуцаж ирсэн даруухан, үзэсгэлэнтэй бүсгүй байдаг гэнэ шүү.

С.Амармандах туулай жилд Бүжин нэрт охинтой болсноор “Хар сарнай”-н Амараа ч, хоёр хүүгийн аав Сэвжидийн Сүхбаатар гуай ч ач охиндоо нурж унах болсон. “Хар сарнай”-н Амараа дахин хүүтэй болж, амьдрал тогтон томоожжээ.

“ХГУТ”-ийн одонт С.Амармандахын гэргийн фото зургуудаас хүргэе..