Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Мисс, загвар өмсөгч гэх тодотголтой П.Шүүдэрцэцэг мэргэжлийн урлаг судлаач мэргэжилтэй. Тэрбээр залуу насандаа өөрийнхөө хийхийг хүссэн ажлаа хийж үзэхийг эрэмлздэг нэгэн. Заавал мэргэжлээ биш өөрийгөө шинэ содон зүйлд сорихыг илүүд үзэж яваа гэдгээ нэгэн нэвтрүүлэгт орж байхдаа ярьж байсан удаатай. Тиймдээ ч нэгэн үе загварын ертөнцөд хөл гишгэсэн ч намхан хэмээн өөрийгөө голсон гэдэг. Харин жүжигчин биш ч гэлээ жүжиглэх авьяастай түүнд фэнүүд нь “муу” дүн тавьдаггүй юм шүү. Тэрээр олон кинонд туслах болон гол дүрийн дүрийг бүтээж байсан чадварлаг хөөрхөн жүжигчин юм. Түүнийг харж крашлаж явдаг маш олон залуус байдаг.

Микс хамтлагийн дуучин Темпотой үерхэжАнх дуучин Тэмпотой үерхэж үлгэр жишээ хосуудын тоонд хүртэл багтаж байв. Тэд “төгс хайрыг бүтээх гэрээ” гээчийг байгуулан нотариатаар батлуулсан тухайгаа телевизийн ярилцлагаар дамжуулан хэлж байсан. Хаана ч явсан ижил өнгийн хувцасаар гангарч хайрын харцаар ширтэлцэж асан хосууд кинонд хүртэл хамтдаа тоглосон нь “Саятан болох дамжаа” олон ангит кино байв.Өөрийн нэрээр нэрлэсэн дуутай болоод авсан тэрээр төд удалгүй шинэ хайртаараа УДЭТ-ийн жүжигчин Тодоог сонгосон.Халамжтай занд нь татагдсан хэмээн бахархах тэр хоёр нэг хэсэг хачин жаргалтай байсан. Гэвч жүжигчин П.Шүүдэрцэцэг алс хол Америкийг зориод  нилээд хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа ба хол байгаа болохоор хосуудыг салсан гэх цуу их гардаг бололтой.

Харин түүний хувьд сурч боловсорч байгаа ба шинэ орчинтой танилцаж олон газраар зугаалж яваа харагддаг.Тодоогийн хувьд эх орондоо хайртай бүсгүйгээ хүлээж байгаа ба өөрийн бие бялдрыг хөгжүүлэн тун завгүй байгаа харагддаг. Өөрийн гэсэн чадварлаг мэдрэмжтэй жүжигчин маань дүрээ мөнхөлсөн олон кинонд тоглож байсан чадварлаг жүжигчин юм. Бас маш олон драмд дүрээ бүтээжээ.

Жүжигчин П.Шүүдэрцэцэг АНУ-д мэргэжил дээшлүүлэн суралцаж буй. Тэрбээр Miss Asia in the USA тэмцээнд эх орноо төлөөлөн оролцохоор болжээ.АНУ дахь Ази бүсгүйчүүдийн гоо бүсгүй шалгаруулах тэмцээн албан ёсны шалгаруулалт тэмцээн 11 сарын 17-ны өдөр АНУ-ын Лос Анжелес хотноо болох аж.

Шүүдэрээгийн сүүлийн үеийн зургуудаас хүргэе.