Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цог гуайг танихгүй хүн ховор.”Богд хааны дүр”,” Цогоо гуай”рекламны дүрээр ард олонд хоногшсон МУГЖ Ё.Цог гуай найруулагч Ц.Хүсэлбаатарын аав, ээж Д.Дулам нь олноо “уран” хэмээн алдаршсан үйлчин нэгэн байж.Харин түүний анхны амьдралаас төрсөн ууган хүүг Я.Учрал гэдэг.

Хүүгээ ой хүрэхтэй зэрэгцэн ээжээс нь тусдаа амьдарч эхэлсэн найруулагч маань хоёр дахь амьдралаа тухайн үеийн сайхан хүүхнүүдийн нэг гэгддэг байсан МУГЖ С.Өлзийхүүтэй эхлүүлсэн. Залуу насны, зүү орох завсаргүй хайраар ижилдэж 1989 онд туурга тусгаарласан хос маань өдгөө тохьтой, тулхтай, ахмад уран бүтээлчийн тоонд зүй ёсоор багтаж яваа. Найруулагч Ц.Хүсэлбаатар жүжигчин С.Өлзийхүү нар 20 гаруй жил хамтдаа амьдарч, хоёр хүүхдийн аав ээж болсон бат бөх гэр бүл.

 

Тэд дундаасаа охин хүү хоёртой. Охин Х.Баярмаа “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байсан, “Аюултай харилцаа” зэрэг хэд хэдэн дэлгэцийн бүтээлд тоглон авьяас билгээ харуулсан түүнийг Монголчууд андахгүй.


Харин тэдний бага хүүг Х.Санжаа гэдэг. Х.Санжаа Б.Гангаамаа гэх даруухан бүсгүйтэй ханилж, ээж аавыгаа өвөө эмээ болгоод байгаа.