Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Жүжигчин О.Цэнгэлийг үзэгчид балчир байхаас нь мэднэ. Хүүхдийн “Цоглог” хөтөлбөрийг хөтлөн анх дэлгэцнээ гарч ирж байсан. Тэрээр “Боолын гэрээ, “Сайна уу амьдрал минь, “Эр хүн болгож өгөөч, зэрэг киногоороо олны танил болсон. Жүжигчиний  амьдралаасаа хөндийрөөд багагүй хугацаа өнгөрч байгаа билээ.

О.Цэнгэлийн хувьд “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Г.Мишээлтэй хамтран амьдарч, бяцхан охиныг нь 2019 онд төрүүлсэн.

Цэнгэл тун хариуцлагатай ээжүүдийн нэг гэдгийг түүнийг таниж мэддэг хамт олон болон дагагчид нь хэлүүлэлтгүй мэдэх билээ. Тэрээр цахим хуудсандаа залуу хүмүүс зөвлөгөө ухаарал болохуйц олон мэдээлэл ордог.

Тэрээр “Би ер нь бэлэн хоол-нд дургүй. Заавал өөрөө оролцож, гар хөл, хушуугаа дүрж ажил хийвэл амттай, тархи толгойгоо ажиллуулж “яах вэ” гэж бодож суухдаа жаргадаг хүн.

Зүгээр суух тусам залхуурч, хэвтэх тусам л бие өвдөөд эхэлдэг. Хааяа сайхан амарвал гоё л доо. Гэхдээ ихэнх хугацааг ямар нэг юм хийж өнгөрүүлэхгүй л бол бачимдаад эхэлдэг.

Та нар яадаг вэ?” хэмээн цахим орчинд жиргэж байсан Цэнгэл удахгүй хөөрхөн охиндоо бяцхан дүүг нь тэврүүлэхээр бэлтгэл ажилдаа орсон бололтой.

Өөрийн цахим хуудаснаа жижигхэн цодгор гэдэстэй зургаа оруулжээ. Эмэгтэй хүн ариун хэвлийдээ шинэ хүн бүрэлдүүлж байх үедээ хамгийн үзэсгэлэнтэй, өөрөөсөө гэрэл цацруулж байдаг юм. Жүжигчин Цэнгэлээс ч бас гэрэл цацрах мэт аз жаргалтай инээмсэглэл нүүрэндээ тодруулсаар л.

Хосууддаа аз жаргал сайн сайхныг ерөөе.