Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

“Будапешт-2018” ДАШТ-ий мөнгө, “Токио-2010”, “Стамбул-2011”, “Будапешт-2013” ДАШТ-ий хүрэл медальт, Азийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа өчигдөр буюу намрын дунд сарын 18-ны билэгт сайн өдөр хуримаа хийлээ.

Гал голомтоо бадраасан Завхан аймгийн Их-Уул сумын харьяат, аймгийн начин С.Доёддорж, О.Насанбурмаа нарт аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг уншигчдынхаа өмнөөс хүсье.

Даршрамд дуулгахад гавьяат тамирчин О.Насанбурмаа саяхан их спортоос зодог тайлсан юм.

Гэр бүлд нь аз жаргал хүсье.