Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Монголын рок попын ертөнцөд хөөрхөн царай, уяхан дуу хоолойгоороо ялгарч чадсан цөөн эмэгтэй дуучны нэг бол яах аргагүй  Поп дива хадагтай, СТА Самбуугийн Сэрчмаа билээ.

Түүнийг фенүүд нь Хайрын дууч шувуухай хэмээн нэрлэх нь ч  бий тэрээр дуулахаас гадна хийл хөгжим маш сайн  тоглодог.Даруухан төрхтэй дуучин бүсгүй маань багаасаа л урлаг соёлын арга хэмжээнээс салдаггүй нэгэн байж. Хөгжим бүжгийн коллежийн хийл хөгжмийн ангид орсноор түүний мөрөөдөл биелсэн гэдэг.Сэрчмаа чамин загварын нарны шил цуглуулах дуртай гэнэ. Тэрээр сэтгэлд нь таалагдсан шилээ авахын тулд мөнгө хайрладаггүй нэгэн болохоор түүний цуглуулга одоогоор 30 гаруй болсон гэх.

Тэр дундаас хамгийн үнэтэй нь 2000 ам.долларын үнэтэй нарны шил гэнэ.

Түүний зургуудаас хүргэж байна: