Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Сайн хүмүүс үргэлж байдаг. Энэ 2-гоо таньдаг болоод 7 жилийн нүүр үзжээ. Ирж мантуун бууз ороомог, кофе их зээлнээ. Анх би салбар дээрээ орлогоо авах гэж очиж байхдаа хараад худалдагчийгаа үнэгүй хоол өгч байгаарай гэсэн юм. Тэгээд дуудаад хоол өгье гэтэл үгүй гээд яваад өгсөн. Харин дараа нь зээлж байя,харин сар бүрийн 15 нд халамжаа аваад өгч байя гэснээс хойш уджээ.

Хүнээс өрөвдүүлж зүгээр юм авахгүй гэсэн нэг сайхан чанар харагдсан даа. Ковидын өмнө ч цагтаа л өгдөг байлаа. Харин ковидын үеэр ялангуяа хөл хо р ионы үеэр яалт ч үгүй хямарсан. Энэ 2 маань. Би ч эхний жил худалдагчаасаа Лхагва дүүтэйгээ ирж байна уу? Ирвэл нь мөнгөө битгий нэхээрэй. Санаа зоволтгүй ирж хоол цай авч байгаарай гэж хэлүүлээд өмнөх 140 000 төгрөгийг нь тэглэсэн гэж хэлүүлсэн. Ирэхгүй удахаар нь бас бяцхан санаа зовноо.

Хөөрхийс минь зүгээр байгаа даа гээд л…Тэрнээс хойш авсаар, өгсөөр яваад л. Сая хичээлтэй байж байтал утас дуугараад тасалтал 3 дахин залгаад байнаа. Хаагдсан салбарын 1 түрээслэгч маань мөнгө өгөх ёстой гээд 2 хүн хайгаад байна гэлээ. Гэртэй ойрхон тул гүйгээд очтол Энэ 2 маань мөнгөө бариад зогсож байна. Утасны дугаар бичсэн цаасыг маань нандигнан хадгалжээ.140 000 төг.Танд мөнгө хэрэг болж байгаа байхаа гээд. Миний салбар хаагдсанд санаа тавьж байгаа 2 хүн байгаад үнэхээр баярлаад баршгүй нь.

Хүнийг гаднаас нь дүгнэдэггүй зан чанарыг аав минь суулгажээ. Хүний муу нь л хүнд тусалдаг шүү. Хүнийг битгий ялгаж байгаарай гэж хар багаас минь сургасан аавын минь ухаан. Хаагдсан юм чинь гэж тэр чигтээ алга болсонгүй. Яг мөнгө өгөх өдрөө ирээд залгах 2 гоо хараад бүр хайр хүрчлээ. Хоолонд ороорой гээд мөнгө авч өгсөн. Сайн хүмүүс үргэлж дэргэд байдаг.

Эх сурвалж: Myagmarsuren Zundui