Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

“Шилдэг өнгө” продакшны захирал, найруулагч Ц.Хүсэлбаатар, Гавьяат жүжигчин С.Өлзийхүү нарын охин жүжигчин, мисс Х.Баярмаа  өсч яваа авьяаслаг бүсгүй.

Урлагийн гэр бүлд төрж, өссөн жүжигчин бүсгүй аав, ээжийнхээ мэргэжлийг  өвлөн урлагийн амьдралд хөл тавьсан.

Аав ээжийгээ дагаж кино натурт явдаг байсан бага наснаасаа тэр урлагт дурлаж,  өссөн ахуй орчин нь түүний эхлэл байсан бол “Би жүжигчин, найруулагч болно” гэж эрс шийдсэнээс хойш чамгүй уран бүтээлийн гол болон туслах дүрд тоглосон.

Найруулагч аавдаа ч чамгүй өмөг түшиг болж байгаа Х.Баярмаа жүжигчин зохиолч, продюсер мэрэгжилтэй.

Тайз дэлгэцийн олон уран бүтээлд дүрээ мөнхөлж,олны хайр хүндэтгэлийг хэдийнээ хүртсэн ээжийнхээ цангинасан инээд, цовоолог төрхийг дуурайснаараа ард түмний хайрт жүжигчний залуугийн төрхийг илүү тодотгон сануулж буй гэмээр.

Ээжийгээ өвчсөн мэт дуурайсан царайлаг, нуруулаг бүсгүй маань гадаад гоо үзэмжээр үзэсгэлэнтэй, аливаад өөрийгөө дайчилж, авьяас чадвараа хөгжүүлж чаддаг нэгэн.

Жүжигчин Х.Баярмаа амьдралын минь  хамгийн сайн найз бол миний ээж, ээждээ би бүх юмаа ярьдаг ээж маань бас надад бүх юмаа ярьдаг гэжээ.

Х.Баярмаагийн хувьд 62 дахь удаагийн “Дэлхийн мисс 2011” шалгаруулалтад эх орноо төлөөлөн оролцож, чамгүй амжилт үзүүлж байсан юм.

Ингээд үзэсгэлэнт жүжигчин бүсгүйн  зургуудаас хүргэж байна.