Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Шинэлэг бүхнийг сэдэгч “Камертон” хамтлагийн ахлагч, Төрийн соёрхолт дуучин, “Voice of Mongolia” шоуны шүүгч Д.Болд 1978 оны арван нэгдүгээр сарын 16нд Улаанбаатар хотод төржээ.

Түүний гэргий Бямбажав нь эгч Бямбасүрэнтэйгээ бага наснаасаа эхлэн Европын орнууд, Америктгэрээгээр явж нугардаг байсан бөгөөд тэд ахмад циркчдийн нэг, МУГЖ Д.Жанчивдорж гуайн охид юм. Дуучин Д.Болдын арын албыг 100 хувь хашдаг гурван сайхан хүүхдийн ээж.

Урлагийн хүний гэргий байна гэдэг амаргүй ажил бөгөөд тэр дундаа Монголын ганц гайгүй эрэгтэй хамтлагийн ахлагч шилдэг эрэгтэй дуучны гэргий  байна гэдэг Ж.Бямбажавын хувьд бүүр хэцүү л байдаг байх.

Дуучин Д.Болд: Миний хамгийнаас хамгийн маш ихээр ХАЙРТАЙ гэр бүл минь.

Хувь хүний хувьд урлагийн гэр бүлийн үргэлжлэл болж, салбартаа хувь нэмэр оруулж буйдаа баяртай байдаг.

Д.Болдын өвөө нь ардын жүжигчин, Төрийн соёрхолт, ардын морин хуурч Г.Жамьян. Аав нь Монголын шилдэг архитекторчдын нэг, эрдэмтэн, профессор бол ээж нь дуурийн дуучин. Мөн ээжийнх нь дүү Ж.Батсайхан, Соёл-Эрдэнэ, хүү Б.Батчулуун нь Никитон хамтлагийн дуучин юм. 

Д.Болд “Би шоудах дургүй. Яагаад ч юм зүгээр л дургүй. Наййз нөхөдтэйгээ чимээгүй орчинд юм ярьж суух дуртай.Тэрнээс биш чанга хөгжимд бүжиглээд байх сонирхол үнэндээ л байдаггүй юм” хэмээн хэлж байжээ.

Дашрамд сонирхуулахад, Д.Болд өөрийн “440Hz records”-ын албан ёсны нээлтээ хийж, хөгжимд дурлагч залуустай хамтран  цоо шинэ уран бүтээлүүдийг үзэгч, сонирхсгчиддоо хүргэхээр ажиллаж байна. Түүний “440Hz records”-ын нэрнийн утгыг тайлбал цэвэр тунгалаг өнгөөр уран бүтээлээ сонсогчдоо хүргэхийг гол зорилгоо болгон энэхүү нэрийг хайрласан байна.

Цаашид уран бүтээлчээр ажиллах хугацаанд гарсан бүх л хүндрэл бэрхшээлийг залуу хойч үедээ дахин мэдрүүлэхгүйн тулд урлагийн салбарыг бизнесийн эргэлттэй болгох системийг бүтээхээр ажиллаж байна. Энэ бүхэн миний хувьд эерэг болон хэцүү бэрхшээлтэй хоёр талыг аль алиныг нь агуулж буй чухал ажил.

Төрийн шагналт Д.Болд эрүүл энхийг хүсэж, гэр бүлд нь нийт уншигчдынхаа нэрийн өмнөөс сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.