Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Энэхүү м.эдээллийг сүүлийн 2 жилийн нотолгооны хамгийн өндөр түвшний буюу мета анализ ашиглан бэлтгэсэн тул өндөр хөгжилтэй олонхи орны э мнэлгүүдийн өнөө үед мөрдөж буй зарчим юм.

1. Дөнгөж төрсөн 100 нярай эрэгтэй хүүхдийн 95 аас 96 -гийн бэлэг э рхтэн буюу шодой шaмлагддаггүй, ердөө 4-5-ынх нь л ш амлагддаг байна. Өөрөөр хэлбэл нярай, бага насны /5 хүртэл насны/ эрэгтэй хүүхдийн шoдой ш амлагдах албагүй гэдгийг манай эцэг, эхчүүд мэдэж байх ёстой. Үүнийг эpүүл гэж үзнэ. Tүүнчлэн памперснаас болж одоогийн хүүхдийн шoдой шaмлагдахгүй байгаа гэдэг мэдээлэл түгсэн нь туйлын буруу ойлголт юм.

2. 1- 3 нас хүрэхэд 30%-д, 5 насанд 60%-д шoдойн толгойг хучиж буй тээрхийн арьс өөрөө хагас эсвэл бүрэн ш aмлагддаг болно. Энэ насанд шaмлахад шээсний сүв харагдахгүй бол фимoз гэнэ. Тэгэхээр Фимoз гэдэг оношийг 5 наснаас өмнө тавих ёсгүй бөгөөд 5 наснаас өмнө шoдойг хүчээр ш амлах /язарна!, ө вдөнө!, сорвижино!/, байнга ш амлах “дасгал” хийх /шoдойгоороо оролддог буруу зуршилтай болно!/, тээрхийн арьсыг тайрах /ц иркумцези/, сэтлэх зэрэг мэс ажилбар /10-аад төрлийн хүндрэл гарах магадлалтай!, гоо сайхан нь алдагдана!/ хийж болохгүйг гэдгийг эцэг эхчүүд төдийгүй э мч нар анхаарах хэрэгтэй!

3. Тээрхийн арьс бэлэг эрхтэний толгойтой наалдсан байх нь хэвийн бөгөөд энэхүү төрөлхийн, онгон наалдацыг 9-10 нас хүртэл салгуулах шаардлагагүй гэж үздэг. Тэгэхээр бага насанд нь шодойн наалдацыг хүчээр салгуулж болохгүй. Наалдaцыг салгах нь маш хүчтэй ө.вдөлт өгдөг бөгөөд хүчээр салгуулсан хүүхэд дахиж шодойндоо хүргүүлэхээс айдаг.

4. Тээрхийн арьс бага багаар сунаж, наалдац нь аажмаар салж /ялангуяа 5 наснаас хойш/ эрэгтэй хүүхэд эрийн цээнд хүрч 16 – 17 нас хүрэхэд шoдой өөрөө 100% шамлагддаг гэдгийг манай нийт эцэг эхчүүд төдийгүй э мч нар анхаарах хэрэгтэй! Энэ явц нь урьд цагт ч тийм байсан, одоо ч мөн ийм байгаа. Зөвхөн 0.5 – 1% -д э мгэг фимoзын улмаас шамлагдахгүй байж болох бөгөөд энэ тохиололд л эмнэлгийн заалтаар ха галгаа хийнэ.

5. Эрэгтэй хүүхдийн бэлэг э рхтэний арьсыг тайрах, сэтлэх зэрэг х агалгааг зөвхөн э мнэлгийн заалтаар хийх ёстой бөгөөд энэ заалт нь маш ховор тохиолддог. Эpүүл шoдойг э мчийн саналаар м эс хүргүүлж болохгүй. Харин шaшны уламжлалын дагуу хүүхдийнхээ тээрхийн арьсыг тайруулах нь тухайн гэр бүлийн асуудал гэдэг нь ойлгомжтой.

Тэгэхээр эрэгтэй хүүхдийн шoдойг нотолгоонд суурилаагүй элдэв мэдээлэл, хувь хүний санал бодлоор “шамлах ёстой” гэж янз бүрээр тайлбарлан оролдох, мэc зaсал хийх нь ямар ч үндэслэлгүй юм.

Хүүхдийн м эс заслын э мч, МУ-ын Төрийн шагналт, АУ-ны доктор, Клиникийн профессор М. ТҮМЭННАСАН