Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөж буй ээжүүдэд олгодог “Aлдарт эхийн-2” одон гардуулах ёcлолын арга хэмжээ Төpийн оpдонд үргэлжилж байна.

Тэгвэл “Эмоушн” хамтлагийн дуучин байсан Т.Солонго алдарт эхийн одонгоор энгэрээ мялаалаа.

Нэгэн цагт рок попын тайзнаа “Эмоушн” хамтлагаар овоглож явсан дуучин Т.Солонго өдгөө хөгжмийн сургууль нээж, авьяаслаг хүүхдүүдэд хөгжмийн боловсрол олгон багшлахаас гадна хувийн бизнесээ эхлүүлэн чамгүй амжилттай яваа нэгэн.

Дуучин бүсгүй маань хувийн бизнес эрхэлж, сайн ээж, сайн гэрийн эзэгтэйн үүргээ нэгдүгээрт тавин нам гүмхэн амьдрах болсон юм.

Тэгвэл Т.Солонго  уран бүтээлийнхээ ажилд удахгүй ханцуй шамлан орно гэлээ.