Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Дэндүү цөөхөн монголчуудын төлөөлөл болж, хэдэн зуун сая хүний өрсөлдөөний талбарт цойлон гарч ирсэн аавын хөвгүүд, ээжийн охидын нэг бол “Oogii” брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг билээ. Өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож байна.

Түүний нөхөр Крис төрсөн өдөрөөр нь түүнийг баярлуулсан тухайгаа өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр намайг дөнгөж төрсний дараа Zimmerman-ийн энэ даашинзний кампэйн явж эхэлсэн юм…Би төрсний дараа ахиад 7-8сартай жирэмсэн юм шиг бараг хоёр долоо хоносон. Нэг шөнө хүүгээ хуурайлчихаад эдний вебсайтыг үзээд энэ даашинзыг хараад шүүрс алдан сууж байтал Крис сэрээд ирж харсан юм.Би, ахиж ийм даашинз хэзээ өмсөнө дөө гээд санаа алдаад (үнэндээ өөрийгөө аймаар голсон ) Крис духан дээр үнэрлээд намайг хөөрхөн гэж өхөөрдөөд өнгөрсөн юм. Саяхан энэ даашинз худалдаанд гарав… Зиммэрмэнийн хэрэглэгчдийн групп дээр энэ даашинз цөөхөн хийгдээд дууссан, хүмүүс зарах хүн байна уу гэж хайж байгааг хараад юмыг яаж мэдэхэв гээд вебсайт руу нь орж үзтэл миний размер аль хэдийн дууссан байв… Гонсгор үлдсэн юм.Тэгтэл өнөөдөр ийм хайрцаг гэрийн үүдэнд байв! Крис К туссан гарч болохгүй . Онгойлгоод үзсэн миний даашинз  Миний размер  Аая аая төрсөн өдрийн бэлэг юм байх – зүгээр л аймаааааааар баярлаад сэтгэл хөдлөөд хуваалцмаар санагдав. Хөөрхөн юм бэ дээ хайрт минь – улам хайр хүрэв гэжээ.“Оогий хийлс” болон “Оогий Эдү” хөтөлбөрийг үүсгэн байгуулагч, Австралийн “АйТи” компанийн Глобал пи ар захирал, Австрали Азийн бизнес консулын ТУЗ-ийн гишүүн, МҮОНТВ-ийн Австрали дахь сурвалжлагч, хөдөлмөрч дайчин бүсгүй О.Оюунцэцэг.

“Oogii” брэндийг үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг Австралийн загварын ертөнцийг өөрийн брэндээрээ байлдан дагуулж байгаа билээ. Матар, могойн арьсаар урласан цүнх, өндөр өсгийт, түрийвч, гутал, тэлээ гээд түүний “Oogii” брэндийн нэрийн бүтээгдэхүүнүүд охид, бүсгүйчүүдийн шунал өдөөж хорхоог хөдөлгөдөг. Тэрээр сэтгүүлч мэргэжилтэй бөгөөд Авсртали улсыг зохиод багагүй хугацааг үдсэн.

Анх  Оогий 20 гаруйхан насандаа Монгол залууг сонгож,  aмьдрал зoхиож байсан түүхтэй ч ганц бие ээжийн стaтус caхисаар үлдсэн Оогий олон жил ганцаараа амьдарсан. Xaрийн оронд гаднын боловсрол э.зэмшүүлж, эx xэл, эx орныг нь м.aртуулахгүй гэж цагийн багш түрээслэн, боловсрол мэдлэгт нь ч тун их анхаардаг аж.

Харин түүний нөхөр хүүтэй нь маш сайн харилцаатай байдаг аж. О.Оюунцэцэг  нөхрийнхөө бүх зүйлд дурласан хань минь бүхий л зүйлийг минь дэмжиж хайрлан, ойлгон, эрхлүүлж, хамгаалж, түшиг тулгуур минь болдог хань минь. Бүхий л зүйлийг хамтдаа хийдэг Australian Mongolian School-н Австрали дахь бүх ажлыг нугалж байгаа гэж бахархан ярьсан удаатай.

Тэрбээр “Эмэгтэй хүн үргэлж хайрлуулах ёстой. Хэдийгээр эмэгтэй хүн мөнгөтэй, ажилтай, амжилттай байлаа гээд бусдад хайрлуулж, хайрлах нь хамгийн чухал. Тиймээс би гэр бүлдээ цаг зарцуулах дуртай.

Хүүхдээ зөв хүмүүжүүлж, хань нөхөртөө халамж тавихдаа яаж ийж байгаад л цаг гаргадаг. Би бусад эмэгтэйчүүдийн адил өглөө эртлэн босч, дасгалаа хийнэ. Нүүрээ будаж, үсээ янзлаад ажилдаа гардаг. Орой ажлаасаа ирээд хоолоо хийнэ. Янз бүрийн арга хэмжээнд оролцох бол гэрийн үйлчлэгч дууддаг” гэсэн юм.

Монголын олон олон эмэгтэйчүүдийн манлайлал  болж үлгэр дуурайлал болж яваа түүнд “Эрүүл энхийг хүсье”.