Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Өхөөрдөм дүр төрх, чадварлаг жүжиглэлтээрээ үеийнхнээсээ эрхгүй онцгойрдог жүжигчин Б.Мишээлийн төрсөн өдөр тохиож байна.

Хөөрхөн хэвлүүхэн төрхтэй, адтай сэргэлэнгээр алдартай тэрээр хөтлөгч Анхбаярын болзоот бүсгүй байв.

Одоогоос таван жилийн өмнө М.Цэнгүүнтэй нижгэр хурим хийж байсан ч жүжигчин Б.Мишээл өдгөө ганц бие ээж болсон.Харин өнгөрсөн хавраас түүнийг улc төpд хөл тaвьсан залуутай амpагийн харилцаа үүсгэсэн хэмээн шар хэвлэлээр зарлах болсон билээ.

Түүний хайрын харцыг Д.Ихбаяр гэх залуу татсан нь үнэн болсон юм.Тэд жил гаруй үерхэсний эцэст албан ёсоор бэр гуйн сүй тавьж нэг гэртээ оржээ.

Тэд хамтдаа амьдрах болсон бөгөөд харилцаагаа ч олноос нууxаа больсон.

Жүжигчин Мишээл маань өөрийн цахим хуудаснаа хөл хүнд зургаа нийтэлжээ.

Шинэхэн гишүүнээ удахгүй хүлээн авах гэж байгаа авьяаслаг жүжигчин бүсгүйнхээ гэр бүлд нийт уншигчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэе.