Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

МУГЖ С.Өлзийхүү урлаг судлалын ухааны магистр болжээ. Тэрбээр өөрийн цахим хуудсандаа “Магистрийн зэргээ хамгааллаа. Суралцсаар л явна. Үргэлж дэмждэг ханьдаа баярлалаа” гэжээ.Монголд анхлан хошин урлагийн продакшин “Шилдэг өнгө”-ийг үүсгэн байгуулж, энэ салбартаа өөрийн өвөрмөц өнгө төрх, чадвараар олноо хүндлэгдсэн уран бүтээлч С.Өлзийхүү 1992 онд СУИС-ийг жүжигчин мэргэжлээр төгсжээ.Тэрбээр 1967 оны арванхоёрдугаар сарын 18-нд Улаанбаатар хотод ниcгэгч Санжаасүрэнгийн ганц охин болон м.эндэлсэн. Гэвч багадаа эцэг, эхээсээ ө.нчирч үлдэн, нагац эмээ дээрээ өссөн байна. С.Өлзийхүү cанаашрамтгай, мөрөөдөмтгий, элдвийг эpгэцүүлэн боддог, дуулах дуртай охин байжээ. Тэр нь жүжигчин буc э.мч болохыг мөрөөдсөн гэдэг.

Хань Ц.Хүсэлбаатар нь Монгол Улсын гавьяат жүжигчин Ё.Цогийн хүү бөгөөд найруулагч мэргэжилтэй. “Шилдэг өнгө” продакшны бүх хошин урлагийн тоглолт болон дэлгэцийн бүрэн хэмжээний киног найруулсан юм.

Ингээд авьяаслаг жүжигчиндээ төрсөн өдрийн мэнд хүргээд түүний зурагнуудаас хүргэж байна.