Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөр буюу Банш Батаагийн эхнэр Г.Булган нь Алдарт эхийн 2-р одонгоо гардан авчээ.

Жүжигчин Д.Баттөмөр, Г.Булган гэдэг өөртэйгөө усны дусал мэт адилхан бүсгүйтэй гэр бүл зохиож дөрвөн сайхан охины аав ээж болжээ.

Оюутан ахуй цагтаа эхнэртэйгээ үерхэж, /Учиртай гурван толгой дуурийн Балган шиг аймаар дурласан. Түүн шиг хайр дурлалынхаа төлөө юу хийхээс буцахгүй байж үзсэн. Мэдээж би гэлтгүй хүн бүр л Балган шиг дурлах байх хэмээн ярьдаг. Батаагийн гэргий Г.Булгантамир Eagle телевизид өгсөн ярилцлагандаа: “Хүүхэд төрүүлсэн бол эмэгтэй хүний карьер алдлаа гэх учиргүй. Хариуцлагаа үүрэх л ёстой”.Яаж ч хэрэлдсэн унтахаасаа өмнө эвлэрдэг дүрэмтэй. Удахгүй үүсгэн байгуулсан компанийн ажил руугаа хоёулаа ханцуй шамлаад орно оо хэмээжээ.

Батаа өөрөө “Таван эмэгтэйтэй хүн жаргана аа л” гэж байна.  Бүр нэг хүндлэм гэр бүл юм.

Батаа “Манай эхнэр надтай адилхан биш ээ. Надаас хөөрхөн сайхан бүсгүй байдаг юм. Хүмүүс их адилхан гэдэг. Би хувьдаа үүнтэй санал нийлдэггүй.Харин охид аавыгаа яг дуурайж төрдөг юм билээ. Манай охид л гэхэд миний хамрынхаа үзүүрийг мааждагийг хүртэл дуурайж төрсөн байгаа юм. iPhone утасны нүүр таньж онгойлгож чадна гээд бод доо” гэж ярьдаг.

Түүний охид ч аавынхаа авьяасыг өвлөсөн бололтой, хэд хэдэн дэлгэцийн бүтээлд хүүхэд насаа мөнхлөөд байгаа. Том охин нь аавтайгаа хамт “Таарсан хоёр” кинонд тоглосон бол дунд охин нь реклам, телевизийн контентод оролцдог. 

Харин тэрээр “Эмэгтэй хүнд урлагийн зам их хатуу санагддаг. Тийм болохоор охидоо энэ салбараар явуулахгүй” гэсэн бодолтой явдаг гэх юм билээ.Олноо “Банш Батаа” гэх нэрээрээ хэдийн танил болсон жүжигчин Д.Баттөмөр“Мөрөөдлийн театр”-ын жүжигчин Д.Баттөмөрийг “Банш” Батаа гэх нэрээр нь илүү таних биз.

Бүтээсэн дүр бүхэн үзэгчдийг хөгжөөж, тэдний хайрыг татдаг түүний гэнэн гэмээр томоогүй, дэггүй дүрд хувирдаг нь үзэгчдийн хүндэтгэлийг хүлээдэг. 

Тэрээр “Рашаантын 18”,“Миний хөрш чөтгөр”, “Учиртай гурван толгой”, “Болсон явдал” зэрэг олон арван кино, жүжигт туслах болон гол дүр бүтээж олны хайрыг татсан.

“Х- Түц” продакшинд байхдаа цагаан сарын хошин хөтөлбөрөөр жүжигчин Г.Нарансолонготой эхнэр нөхөр болж, гэртээ банш хийж зардаг залуугийн дүрд тоглосноос хойш “Банш” хочийг авчээ.

Хүүхэд байхаасаа жүжигчний мэргэжлийг сонгоно хэмээн боддог байсан ч гэрийнхэн нь бүгд хуулийн байгууллагад ажилладаг учраас өөрийгөө цагдаа болно хэмээн боддог байжээ.

Гэтэл театрын найруулагч Г.Баатар “Жүжигчний хуваарь ирж байна. Чи очиж шалгалт өгөх үү” гэснээр СУИС-д очиж шалгуулаад тэнцэж байсан байна.

Сургуулиа төгсөөд анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр хоёр жил ажиллажээ. Дараа нь “Харцага” кино урлагийн дээд сургуульд багшилж байсан аж.
Гэвч “X-түц” хамтлагийн жүжигчин Аглуу, Онон хоёртой уулзаснаар “Х-түц” хамтлагийн жүжигчин болжээ.

Тэрээр хамтлагаасаа гарч, Монголын хамгийн отгон театр “Мөрөөдлийн театр”-т орон, СТА Г.Алтаншагай, Г.Эрхэмбаяр хоёртой нийлж нээсэн.

Гэр бүлд нь гэгээн сайхныг хүсье ээ.