Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Зөв Амьдрах Ухаан ТББ ийн хамт олон ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өнчирч хоцорсон хүүхдүүд, архины хамааралтай нэгнийг хүртэлх олон хүнд амьдрах итгэл бэлэглэж, нийгэмшүүлж байгаа билээ.

Үүний тод жишээ Б.Гантулга хүү суралцангаа ажилхаар япон улсыг зорихоор болжээ.Түүний эгч Б. Халиун  баярлаж талархсанаа илэрхийлж бяцхан түүхээсээ хуваалцжээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа: Oдоогоос бараг 20иод жилийн өмнө 2 жоохон хүүхэд бла бид хэн гэдгээ ч бараг мэдэхгүй бсан гэтэл нэг л өглөө бүх зүйл орвонгоороо эргэсэн.

Би хайрыг мэдэрсэн гэр бүлтэй болсон бүх зүйл тийм дардан бснуу гэвэл үгүйэ унахдаа унаж босохдоо босдог блаа харин дахин хөл дээрээ босох замыг мн аав ээж 2 мн зааж өгдөг блаа хэрвээ надаас хамгийн агуу хүнийг асуувал би аавыгаа хэлэх бсан.

Олхонууд Овогт Гэндэндаржаагийн Загдаа энэ бүгдийн үндсэн дээр дүү бид 2 том болсоон зүгээр нэг том болоогүй хүчтэй зоригтой мөрөөдөлтэй яг л ээж шигээ аав шигээ сайхан сэтгэлтэй болж өссөн.

Би хардаг бсан би даган дуурайдаг бсан бас би гэр бүлээрээ бахархдаг бсан гэхдээ алдаа дутагдал их бсаан бурууг мн засаж зөвийг мн алдаршуулдаг тийм л бахархмаар хүндэлмээр хүмүүс шүү. Миний амьдралын эргэлт энэ бсан юм харин одоо дүү мн алс холын япон орныг зорих гэж бна тэр мн үнэхээр мундаг том залуу болжээ дүүгээрээ бахархаж бна бас ямар агуу мөрөөдөл тээж явааг нь харж бна эгч нь дүүдээ зөндөө их хайртай шүү эрдэм мэдлэг арвин сураад эх орондоо буцаад ирээрэй хэмээжээ.

“Зөв амьдрах ухаан” ТББ нь 2006 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг.

Төр засгийн хийх ёстой ажил, үүрэх ёстой хариуцлагыг өөрийн биедээ авч, энэ насны амьдралаа бусдын төлөө зориулж, хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа энэ цагийн эгэлгүй баатар Г.Загдаа түүний эхнэр Г.Амарсайхан нар.Г.Загдаа гуай 10 гаруй жилийн өмнөөс архинд орсон, эмзэг бүлгийн, хөгжлийн бэрхшээлтэй, бусдын асрамж хамгаалал зайлшгүй хэрэгтэй иргэдэд тусалж эхэлжээ.

Өдгөө 1200 гаруй хүнийг амьдралын зөв замд нь оруулан, 200-аад өрхийг нь өөрийн гэсэн орон гэртэй болгосон ачтан юм.

Тэднийх Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд амьдардаг бөгөөд хашаандаа гэр, цэцэрлэг, эмнэлэг байгуулан орох оронгүй, архинд орсон нийгмийн эмзэг бүлгийн иргэдийг хүлээж аван, амьдрах гэр орон, хоол, ундаар хангасаар иржээ.