Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Өглөө такси барив. Жолоочийг нь ч сайн анзаарсангүй. Утсаа мйажаад явав. Такси явж байгаад гэнэт зогссоноо, такси барихаар зогсож байсан гурван хүнээс “хаашаа явах юм” гэж асууж байна. Би дургүйлэхээд “би нийтийн тээвэрт суугаагүй шүү дээ. Яарсан, тухтай явах гэсэн хүн л такси барьдаг шүү” гээд нэлээд өндөр дуугаар зандрангуй хэлээд тавьчихав. Жолооч ч нөгөө хүмүүсийг авахгүй цааш хөдлөхдөө “Зүг нэг бол дөхүүлээд өгье гэж бодсон юм. Дундаа мөнгөө төлчих нь биз” гэж амандаа бувтнаж байна. Өмнөөс нь хариу үг хэлэх гэснээ сая л анзаарсан зүйл бараг 70 гарчихсан хүн байгааг толинд нь харж мэдлээ.

Харснаа өөрийн эрхгүй нөгөө өвөөг өрөвдөв. Миний м.уу аав шиг л хүн явна даа. Би ч ирээдүйд яаж яваа билээ гэж дотор бодогдоод, өрөвдсөндөө гол зураад л явчихав. Хүрэх газраа ч хүрлээ. 3500 гардаг газар л даа. Ахаа “түрүүнд муухай ааш гаргасанд уучлаарай” гэж хэлээд, байсан 5000 төгрөгөө өгөөд буутал. Хойноос “хариултаа ав хүүхээ” гэж байна. “Хэрэггүй ээ ахаа” гэж хэлээд зам хөндлөн гараад гүйсэн юм. Яагаад ч юм нөгөө өвөөг хармаар санагдаад, эргээд хартал машин нь нөгөө газраас хөдлөөгүй байна. Өвгөн нүдээ арчиж харагдав. Яагаад ч юм дээрх уучлал гуйсан үйлдэл өвөөг баярлуулсан юм шиг санагдлаа. Эсвэл би тэгж бодохыг хүссэндээ тэгж санасан ч байж мэднэ.

Энэ богинохон амьдралд, амьдрах ахархан хугацаандаа хэн хүнд болох болохгүй үг хэлж, яасан ч олон хүнийг гомдоодог юм бэ дээ, бид. Уурлаад бодоход чиний буруу ч уужраад бодохоор миний буруу байдаг гэж яасан үнэн үг вэ…
Бахархаж байнаа. Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж голыг нь олсон жижиг тусанд хүртэл хүн их талархаж явдаг шүү. Бие биендээ хайртай байгаарай залуусааа.