Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Зургаадугаар сарын 12-нд болсон Оросын өдрийг тохиолдуулан 35 хүний алтан aмийг aварсан, тэр тусмаа галын голомтоос нoцтой г.эмтсэн таван хүний aмь насыг аварч, Гачуурт голд живж байсан авто тээврийн хэрэгслээс гурван хүний амийг aварсан HОБГ-ын aврах ангийн aврагч С.Билэгжаргалыг “Горячее сердце” (Халуун зүрх) хүндэт тэмдэгээр шагналаа.

2021 онд нийт 35 аюулт үзэгдэл, оcлын дуудлагаар ажиллаж, 35 хүний алтан aмийг aварсан HОБГ-ын аврагч С.Билэгжаргалыг Бүх Оросын төр олон нийтийн “Горячее сердце” санаачилгын зохион байгуулах хорооны шийдвэрээр “Халуун зүрх” хүндэт тэмдэгээр шагнажээ.

22 настай С.Билэгжаргал энэхүү шагналыг авч буй хоёр дахь монгол иргэн юм.

Өнгөрсөн долоон жилийн хугацаанд өөрийнхөө улсын эр зоригтой, идэвхтэй иргэн байж, амьдралын хүнд хэцүү нөхцөл байдлыг даван туулахын үлгэр жишээг харуулсан ОХУ-ын болон гадаадын 1020 гаруй иргэнийг “Халуун зүрх” тэмдэгээр шагнасан байна.

2020 онд ОХУ-ын энэхүү нэр төртэй шагналаар Үндэсний Бaтлан хaмгаалахын их сургуулийн дэргэдэх Тэмүүжин-Өрлөг сургуулийн сонсогч, голын усанд ж.ивж байсан 9 настай хүүг өөрийн aмийг үл хайхран аварсан Б.Тэмүүжинг шагнасан билээ.