Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Арабын Нэгдсэн Эмират улсад зохион байгуулагдсан International Fashion Gala Show-2022 Олон улсын загварын шоунд Монгол улсаа төлөөлөн оролцсон С.Төгс FASHION MODEL -оор шалгарч бахархам амжилтыг үзүүллээ.Монгол улсынхаа нэр алдрыг өндөрт өргөж, мэргэжлийн ур чадвар, үзэсгэлэн гоо төрхөөрөө бусдаас онцгойрч гэрэлтэж чадсан үзэсгэлэнт бүсгүйдээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе.Загвар өмсөгч С.Төгс “Next top model” шоуны түүхэнд анх удаа оролцсон Монгол загвар өмсөгч болсон. Загварын ертөнцөд Монголынхоо нэрийг дуурсгаж амжилттай яваа загвар өмсөгчдийн нэг.

Тэрээр Монголдоо төдийгүй гадны улс оронд ч чадварлаг загвар өмсөгч гэдгээрээ танигдсан.

Охиноо төрүүлээд удаагүй байхдаа гадаадын загварын агентлагтай гэрээ байгуулан хэдэн жил ажиллаад ирсэн.Ирсэнийхээ дараа 2017 онд БНСУ-д жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Asia model awards” тэмцээнээс “Азийн стар модель” шагналын эзэн болсон билээ.

Ингээд түүний сүүлийн үеийн зурагнуудаас хүргэж байна.