Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

‘Universe best songs” наадмын тайзнаа гурван ч удаа өрсөлдөж, гран при шагналын эзнээр тодорсон дуучин А.Хишигдалай өдгөө бие даасан уран бүтээлээ хийж байгаа билээ.

Ямар ч үед өөрийнхөөрөө байхыг эрмэлздэг гэх дуучин бүсгүй богино хугацаад рок попын ертөнцөд “од” болсон.

Анх тус наадмын тайзнаа хөл тавих үедээ махлагдуу биетэй, онигор нүдтэй даруухан бор охин байсан ч тэрбээр ердөө жил гаруйхан хугацааны дараа эрс өөрчлөгдөж, ганган дэгжин царайлиг бүсгүй болж хувирсан билээ.

Тэгвэл энэхүү эцэс төгсгөлгүй мэт асуулт дуучин бүсгүйн чихэнд хүрж нүдэндээ давхраа хийлгэж, хамраа янзлуулсан гэдгээ олноос нууж хэлбэртэлгүй нүүрэн дундуур нь ташуураар буулгав уу гэлтэй л бүх үнэнээ дэлгэж орхисон билээ.

А.Хишигдалай  сүүлийн үед фитнессээр хичээллэхийн сацуу хэн хүний харцыг булаам хээнцэр, хөөрхөн болсонд сонсогч фенүүд нь тун ам сайтай байгаа аж. Анх өөрийн сайхан хоолойгоор олонд танигдаж байсан бүсгүй маань эдүгээ сайхан бие галбираараа эрчүүд гэлтгүй эмэгтэйчүүдийн амын ангайлгах болоод байгаа юм.

Тэрээр цахим орчинд тун идэвхтэй нэгэн бөгөөд өөрийнхөө сайхан биены ачаар хэд хэдэн брендийн нүүр царай болон ажиллаж байгаа.

Түүний зургууд яг л мэргэжлийн загвар өмсөгч мэт харагдаж бөгөөд дуучин гэдгийг нь мэдэхгүй нэгэн харвал үнэхээр чадварлаг фото модель байна хэмээн уулга алдах байсан биз.

Түүний хамгийн сүүлд өөртөө хийсэн зоримог өөрчлөлт нь хөх томруулах мэс ажилбар байсан бөгөөд түүний хиймэл хөх нь жижигхэн биетэй Хишигдалайг улам эмэгтэйлэг дэгжин харагдуулах болсон билээ.

Ингээд түүний фото моделуудын ажилгүй болгох шахаж байгаа сайхан зурагнуудыг хүргэж байна.