Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Оросын алдарт тамирчин Александр Владимирович Поповын нэрэмжит Бүх Оросын усанд сэлэлтийн цомын төлөөх тэмцээн энэ сарын 24-25-нд боллоо.

Тэмцээнээс Монголын тамирчин, спортын мастер Энхтөрийн Эрхэс гурван алтан медаль хүртлээ.

14 настай тэрбээр 50 метрийн араар сэлэлтээр 27.43, 50 метрийн өврөөр сэлэлтээр 24.95, 50 метрийн далайн гахай сэлэлтээр 26.71 секунд сэлж, гурвууланд нь түрүүлсэн юм.

Э.Эрхэс 50 метрийн араар сэлэлтээр 27.43 секунд сэлснээр өөрийн эзэмжшиж байсан Монгол Улсын дээд амжилтыг шинэчилж, ОУХМ цолны болзол хангалаа.

Мөн “МОНГОЛ УЛСЫН РЕКОРД” (NR) амжилтыг буюу өөрийн эзэмшиж байсан 28.39сек амжилтаа 27.43сек болгон шинэчлэн тогтоож гайхам амжилтыг үзүүлжээ.

14 насандаа Монгол улсын хамгийн залуу буюу 007 дахь ОУ-ын хэмжээний мастер болсонд баяр хүргэе.