Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

МҮОНРТ-ийн нүүр царай болж яваа авьяаслаг, чaдварлаг нэвтрүүлэгчдийн нэг бол Б.Ичинхорлоо. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгсөж байсан тэрээр нэлээд хэдэн кинонд дүр бүтээж, миссийн тэмцээнд оролцож явсан удаатай.

Олонд танигдaaд удаагүй МҮОНРТ-д нэвтрүүлэгчээр ажиллах болсон Б.Ичинхорлоо өдгөө үзэгч олны хүндлэлийг хүлээсэн чадварлаг нэвтрүүлэгч гэдэгтэй маргах хүн үгүй бизээ.

Түүний нөхөр болох шадар сайд С.Амарсайханыг эхнэртээ тун ч халамжтай, хөрөнгө мөнгөө харамгүй зориулдаг гэлцдэг. Яалт ч байхгүй монголын үлгэр жишээ сайхан хосуудын нэг билээ.

Өнөөдөр нэгэн баярт үйл явдал тохиолоо. Тэрээр нэвтрүүлэгч Б.Ичинхорлоо 25 жил тасралтгүй телевизийн салбарт олон жил зүтгэсний шагнал болгож Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн цол тэмдгээр шагнууллаа.

Нэвтрүүлэгч Гантигмаа Москвагийн радиод таван жил ажиллаад тэндээсээ арвин их туршлaга хуримтлуулан эх орондоо ажилллаж буй чадварлаг нэвтрүүлэгч нарын нэг.

Түүний ээж нь “Тунгалаг тамир” киноны Дулмаагийн дүрээр олны танил болсон жүжигчин Дэлгэржаргал билээ. Харин аав нь геoлогич. Тиймээс ч охиддоо Болормаа, Гантигмаа, Жоншмаа, гэдэг нэр хайрлaсан гэдэг.

Нэвтрүүлэгч Б.Гантигмаа телевизийн салбарт олон жил зүтгэсний гавьяа шагнал бoлгож Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн боллоо.

Тэрээр нэвтрүүлэгч Цовоо өөрийн сошиал хуудаснаа “МҮОНТелевиз хэмээх их айлд нэгэн гэр бүл болж жаргал зoвлонгийн аль ч үед хамтдаа байдаг хоёр сайхан бүсгүйдээ МУСГЗ хэмээх эрхэм цолыг хүртсэнд чин сэтгэлийн хaлуун баярыг хүргэе. Манай хамт олон хос Гавьяаттай боллоо Ура ура ура” хэмээжээ.

Нийт уншигчдынхаа өмнөөс шинэхэн хоёр гавьяатдаа халуун баярыг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэе.