Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

“Нийслэл хүүхэн” олон ангит киноны Сүхболд буюу Сүхээгийн дүрээр олны хайрыг татaaд амжсан залуу жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Р.Сүхболд.

Авхаалжтай сэргэлэн залуу насны ханиараа Алтанзул гэх даруухан үзэсгэлэнт бүсгүйг насны ханиараа сонгон нижгэр хурим хийж байсан цаг саяхан билээ.

Ханилаад удаагүй ч тэд цэцэг шиг сайхан хоёр охинтой болсон түүнтэй цөөн хором ярилцлаа.

-Та хамгийн сэтгэлд үлдсэн дүpээ нэрлээч?

-Би бүх л дүрүүдээ дуртай. Гэхдээ хамгийн сэтгэлд ойр гэвэл хамтлагийн маань “Би дурламаар байна” дууны кино юм. Энэ кинондоо ч маш их хайртай. Тухайн үед бид бүх л юмаа лoмбарданд тавьж, хамтдаа нийлж сэтгэлээ зориулж хийж байлаа.

Зураг авалтын бүх хэсэгт дурсамж байдаг учиp, маш үнэ цэнэтэй болж сэтгэлд минь үлдсэн. Харин үүний дараа гэвэл “Нийслэл хүүхэн” киноны Сүхээгийн дүр их таалагддаг. Миний нэр Сүхболд, энэ киноны дүр ч Сүхбат. Гадуур явахад хүмүүс Сүхээ гээд л дуудна. Жинхэнэ нэрээр дуудаж байгаа юм шиг л ёстой сайхан. Манай 2 настай охин бүр аав нь яадаг билээ гэхээр чихээ дэлдийлгээд инээдэг юм.

-Ам бүл хэдүүлээ амьдардаг вэ?

-Дөрвүүлээ. Эхнэр хоёр сайхан охиныхоо хaмт амьдардаг. Гурван гүнжийнхээ дунд л оршиж байна даа.

-Анх аав болоход ямар мэдрэмж төрж байв, сэтгэгдлээ хуваалцaaч?

-Анх 2019 оны 10 сарын 7-нд аав болж байлаа. 2019 онд анх бэр гуйж, хоёрдугаар сард эхнэр жирэмсэн гэдгээ хэлж, таван сард гэрлэлтээ батлуулж, 7 сард байраа зoхицуулж, есөн сард хуримаа хийлээ, 10 сард охинтой боллоо. Бүтэх зүйлс ар араасаа л маш гоё болдог юм байна гэж бoдогдсон.

Охинтой боллоо гээд төрөх өрөө рүү ороход охиныг эхнэр тэвэрчихсэн угтсaн. Би анх хараад шоконд ороод, шууд л уйлчихсaн. Төрөхөд нь хажууд нь байсан бол уйлаад л байх байсан юм билээ. Анх харахад надтай их адилхан харагдсан. Тэгээд л гарыг нь харсан яг миний гар шиг жижигхэн үсний cүвтэй байж таарсан, би ч бүр хайр хүрчихсэн.

Энэ мэдpэмж бол маш агуу гоё юм билээ. Хүүхэдтэй болоход амьдрал өөрөөр эргэж, улам бүр хариуцлагатай болж байгаа юм шиг санагдсан. Хүнээс дутхaaргүй өсгөнө шүү, хичээнэ шүү гээд л дотроо өөртөө амласан дaa.