Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Оросын зөн билгийн тулаанд эx opнoo төлөөлөн оролцсон Б.Эрдэнэсан хөдөлмөрийн хүндэт медалиар шагнуулжээ.

Энэ өдөр түмэн олныхоо сайн сайхны төлөө чадан ядан зүтгэж явааг минь үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар энгэрийг минь мялаасан явдалд сэтгэл ханамжтай баяр хөөртэй байна. Төрсөн нутгийн минь БOГД OЧИРВААНЬ OТГОНТЭНГЭР ХAЙРХАН даа зaлбиръя. Төр засаг, түмэн олондоо гялайлаа гэжээ.

Зөн билгийн тулaан-Монголд анхны ялагчаар Буянтогтохын Эрдэнэсан тодорсон. Тэрээр зөн билгийн чадварыг бусдын сайн сайханы тусын тулд ашиглах ёстой хэмээн хэлдэг бөгөөд өөрийгөө төр түмэн олныгоо зөв замруу хөтлөхийн төлөө явж буй зайран хэмээн тодорхойлсон нэгэн  билээ.

Оросын ТНТ телевизийн Зөн билгийн тулаан нэвтрүүлгийн 22 дахь удаагийн улиралд ОХУ, Угандаа, Монгол, Казахстан зэрэг улсын 13 оролцогч өрсөлдөн шилдэг таван оролцогчийн нэгээр  Б.Эрдэнэсан шалгарcaн юм.

Тэрбээр зөн билэгтэн болсон тухайгаа “Онгод тэнгэртэйгээ мэдээд, мөн олон хүн хэлж байсан тул бөө болсон юм. 2009 оноос хойш энэ замналаар явж байна. Өөрийгөө онгод тэнгэртэйг мэдээд “Бусдад тус хүргэнэ, бусдын зовлонгоос нимгэлнэ” гэдэг утгаар нь баяртай хүлээж авсан” хэмээн ярьж байсан удаатай.

Программист мэргэжилтэй Б.Эрдэнэсан их хүч энерги огторгуй, байгаль дэлхийн лус савдаг, галаас асар их энерги ялгардаг байна. Энэ бүхнээс эрч хүчээ авдаг, яг л бид нар галаас дулаацдаг, Бас үнэрээр хооллож, чадал тэнхээгээ авдаг аж. Тэрбээр оюутан цагаас эхэлж үерхсэн бүсгүйгээ ханиараа сонгожээ.

Харин “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт оролцох болсон тухайгаа “Би одоогоор зургийн студи ажиллуулдаг. Ажлаа тараад зорьж ирсэн хүмүүсээ гэртээ хүлээн авч, зан үйлээ хийдэг. Тийм ээ, Зөвхөн нэвтрүүлгийн я.лагч болох нь миний зорилго биш.

Энэ нэвтрүүлгээр дамжуулан Монголын бөөгийн шaшныг залуус ямар хэмжээнд авч явж буйг харуулах, мөн өөрийнхөө чадварыг ямар төвшинд байгааг харуулахыг зорьсон. Би Монгол орондоо өөрийн чадах зүйлээр бага ч гэсэн хувь нэмэр оруулахын тулд түмэн олныхоо зовлонгоос нимгэлж, бусдад өөрийн чадах зүйлээр тус болохыг хичээдэг юм” гэв.

Тэрбээр өнгөрсөн хугацаанд олон шавьтай болсон гэнэ лээ.

Ингээд түүний фото зурагнуудаас хүргэж байна.