Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Өхөөрдөм дүр төрх, чадварлаг жүжиглэлтээрээ үеийнхнээсээ эрхгүй онцгойрдог жүжигчин Б.Мишээл бяцхан хүүгээ өлгийдөн авчээ.

Тэрээр: Өнөөдөр би эх хүн. Алтан савандаа амь багтааж, амандаа маань шивнэж суух ээж хүн. Эмэгтэй хүн гэдэг ижийдээ үр нь, үрдээ эх нь, эр хүнд хань нь байдгаараа ертөнцийн төв байж мэднэ. Эсвэл энэ бүхнийг өөртөө багтаасандаа өөрөө ч ертөнц байж мэднэ.

Тийм болохоор өргөс ихтэй орчлонгийн өнгө сайтай цэцэг бүхнийг хүсэвч, өрөвдөөд тастаж чадахгүй… үрээсээ, эрээсээ горьддог биз. (Тээж, төрүүлж Өнгөт орчлонг бэлэглэсэн ижий, аавдаа баярлалаа. Аз жаргал, Баяр баясгалан бэлэглэдэг хайрт ханьдаа, хөөрхөн хүүдээ баярлалаа” гэжээ.

Хөөрхөн хэвлүүхэн төрхтэй, адтай сэргэлэнгээр алдартай тэрээр хөтлөгч Анхбаярын болзоот бүсгүй байв.

Одоогоос таван жилийн өмнө М.Цэнгүүнтэй нижгэр хурим хийж байсан ч жүжигчин Б.Мишээл өдгөө ганц бие ээж болсон.Харин өнгөрсөн хавраас түүнийг улc төpд хөл тaвьсан залуутай амpагийн харилцаа үүсгэсэн хэмээн шар хэвлэлээр зарлах болсон билээ.

Түүний хайрын харцыг Д.Ихбаяр гэх залуу татсан нь үнэн болсон юм.Тэд жил гаруй үерхэсний эцэст албан ёсоор бэр гуйн сүй тавьж нэг гэртээ оржээ.

Тэд хамтдаа амьдрах болсон бөгөөд харилцаагаа ч олноос нууxаа больсон.

Жүжигчин Мишээл маань өөрийн цахим хуудаснаа хөл хүнд зургаа нийтэлжээ.

Шинэхэн гишүүнээ өлгийдөн аваад удаагүй байгаа авьяаслаг жүжигчин бүсгүйнхээ гэр бүлд нийт уншигчдынхаа өмнөөс халуун баярыг хүргэе.

Ингээд түүний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.