Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Сошил инфлүнсер Г.Ганзаяа болон бүжигчин Төөгөө нар шинэ хүнээ өлгийдөн авах гэж буйгаа зарлалаа.Г.Ганзаяа өөрийн цахим хуудаснаа: Энэ өдөр өөрийнхөө нандигнан хадгалж байсан хамгийн том эрднэсээ та бүхэнтэйгээ хуваалцаж байгаадаа баяртай байна хэмээжээ.

Г.Ганзаяа сүүлийн үед олны анхаарлыг ихэд татах болсон.

Учир нь тэрбээр гудамжны бүжигчин хэмээдэг Төөгөөтэй хайр сэтгэлийн холбоотой гэдгээс гадна Боловсролын яамны сайд Лу.Гантөмөрийн охин.

Түүнийг хүмүүс эцэг эхийнхээ мөнгөөр тансаглаж яваа гэх нь бий.

Харин тэрээр энэхүү асуултад өөрийнхөө влогоор дамжуулан хариулт өгсөн бөгөөд 13 настайгаасаа эхлэн ажил хийж эхэлсэн аж. Анх “ТҮЦ”-нд ажиллаж байсан түүнд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх ихэд таалагдсан бөгөөд сургалтынхаа төлбөрийг төлөхийн тулд тэтгэлэг хөөцөлдөж эхэлжээ.

Улсын олимпиадаас алтан медаль авсан тохиолдолд тэтгэлэг авах боломжтой байсан тэрээр хоёр жил хичээсний дараа тэтгэлэг авч чадсан бөгөөд 15 настайгаасаа эхлэн “Онлайн шоп” ажиллуулж эхэлжээ. Гурван сарын турш нэг ч захиалгагүй ажилласан тэрээр эцэг эхээсээ нууцаар тус дэлгүүрийг ажиллуулж байсан гэнэ. Үүний дараагаар “Make Up” сурж эхэлсэн тэрээр Нью-Йорк хотод суралцахаар уйгагүй хичээсний үр дүнд 100 хувийн тэтгэлэг авч чадсан бөгөөд тус хотын загварын агентлагуудад “Make Up” артист хийдэг байжээ.

Тэрээр хувийн орлогоо 100 хувь инстаграм хуудаснаас бүрдүүлдэг бөгөөд 206 мянган дагагчтай. Инстаграм болон Юүтүүб хуудаснаа тун ч идэвхтэй байдаг тэрээр “Make up artist”, “Fashion blogger”, “Nail artist” бөгөөд охид бүсгүйчүүдэд хандсан зөвлөгөө, мэдээлэл хүргэдэг байна.

Нийт уншигчдынхаа өмнөөс гэр бүлд нь аз жаргал хүсэж тэдний  зургуудаас хүргэж байна.