Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Монголдоо л Холливудын од гэгддэг жүжигчин Б.Амараа Монгол улсаас анх удаагаа Холливуудын улаан хивснээ алхсан.

Тэрээр “Боолын гэрээ”, “Цасан охин”, “Бодлын хулгайч” зэрэг кинонд чадварлаг тоглосон чамгүй амжилтаараа кино урлагийн түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Жүжигчин Амарсайхан гэргий  Урантайгаа 2007 онд хуримаа хийж байсан тэрбээр таван хүүхдийн аав ээж үлгэр жишээч өнөр гэр бүл билээ.

Гэргий С.Ураны хувьд нөхрийнхөө мэргэжил, сонирхлыг дэмжиж, “IFI” продакшн байгуулан, кино урлагт чамгүй сайн продюсерын үүрэг гүйцэтгэж байгаа. “ Түүний багийнхны хийсэн “Итгэл” уран сайхны кино дотоодын төдийгүй олон улсын кино наадмуудад амжилттай оролцсон.

Санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн С.Уран хаанаас нь ч харсан царай зүс, бие галбир төгс, биеэ сайхан авч явдаг.

Хүүхдүүдээ өсгөхийн хажуугаар бизнес эрхлэгч бүсгүйчүүдэд санхүүгийн болон харилцааны чиглэлээр сургалт явуулж

зөвлөгөө өгдөг гээд жүжигчин Амраагийн гэргий үе тэнгийнхээ бүсгүйчүүдийн үлгэр дуурайл болсон супер ээж юм.гэр бүлийн зургуудаас нь хүргэж байна.