Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Шулуун шударга, гaл цoгтой дaйчин бүсгүй жүжигчин Б.Навчаагийн төрсөн өдөр тохиож байна.

Кино урлагийн ертөнцөд өөрийн байр сууриа олж олны хайр хүндлэлийг хүлээсэн мундаг продюсер, уран бүтээлч юм.

Түүнийг хэтэрхий “бүдүүлэг” гэх нэгэн байхад “өөрөөрөө нэгэн” хэмээн магтаж сайшаах хүн ч бий.Хэцvv амьдрал туулж өдий зэрэгт хүрсэн гэдгээ бусдаас нуудаггүй, харин ч бахархдаг эмэгтэй. Багад нь аав, ээж хоёр нь caлcнаар аав болон авга эгчтэйгээ өсчээ. Тиймээс хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн эгчийгээ “ээж” гэж дууддаг байна. Өөрийнх нь хэлснээр “vгээгvй ядyy өссөн” Б.Навчаа наймдугаар ангид байхдаа анх удаа шинэ гутал өмсч үзэж байжээ.

Харин түүнийг есдүгээр ангид байхад буюу 1995 онд багш нар ажил xaяж, конкурсдэж чадаагүй аж. Гэсэн ч авга эгч нь эмэгтэй хүүхэд мэргэжилтэй байх ёстой гээд СУИС-ийн жүжигчний ангид оруулсан гэнэ. Амьдралынхаа гарааг хамт эхэлсэн жүжигчний ангийн оюутнууд. Жүжигчин Б.Амарсайхан, С.Болд-Эрдэнэ, А.Мөнгөнзул, Н.Ялалт, Г.Эрдэнэбилэг гээд амжилттай яваа олон жүжигчид түүнтэй хамт суралцаж байв. Ангийнхнаасаа ялгарах зүйл нь Б.Навчаа багаасаа жүжигчин болно гэж мөрөөддөггүй байж. СУИС-д урлаг судлаач, найруулагчийн ангид орж чадаагүй болохоор жүжигчин болох замыг сонгожээ.

Гэсэн ч амьдралын эрхээр мэргэжлийн ажлаа хийлгүй, уурхайд туслах тогооч, нарийн боовны цехэд тогооч хүртэл хийж явжээ. Сургуулийнхаа төлбөрийг олохын тулд “Москва” ресторанд цэвэрлэгчээр ажиллаж байсан гэнэ. “Хэцvv анги”-ийн хэцvv захирал. Монгол олон ангит киноны салхийг хагалсан гэдэг “Хэцүү анги” кинонд тэрбээр анх туслах найруулагчаар ажилласан. Сургуулийн захирлын дүрд өөр жүжигчинг урьсан ч татгалзсан хариу авсан тул өөрөө тоглосон нь түүнийг олны танил нэгэн болгож орхисон юм.

Үзэгчдэд таалагдсан түүнийг найруулагчид ч овоо хараандаа авч “Помагите нам”, “Рашаантын 18”, “Би эмэгтэй хүн” гээд олон кинонд тоглосон билээ. “Рашаантын 18”. Ааш муутай ч сайхан сэтгэлтэй эгчийн дүрд тоглохдоо тэрбээр киноныхоо найруулагчаар давхар ажиллаж байсан юм. Харин “Би эмэгтэй хүн” киноны зохиолыг зөвхөн түүнд зориулж бичсэн гэдэг. Түүний охин ч бас ээжийгээ дагаж, “Ларьдма” кинонд жижигхэн дүр бүтээгээд авсан. “Захиа сонсоод уйлдаг охин чинь миний охин шүү дээ”. Богино хугацаанд өөрийн гэсэн “Навчаа фильм” студитай болсон түүний “Ларьдма”-г сайн кино болсон гэж үзэгчид үнэлж байна. Оройхон гараад ширүүхэн дайрна аа гэж…