Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Тhe Apprentice Mongolia” бизнесийн реалити шоуны шилдэг оролцогч, залуу үеийн төлөөлөл  Ж.Эрдэнэбаяр төрсөн өдрөө тэмдэглэхгүйгээр 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлдэж өгөхөөр болжээ.

Өөрийн цахим хуудаснаа: Миний төрсөн өдөр 8-р сарын 29-д, энэ жил төрсөн өдрөө тэмдэглэхгүйгээр 1000 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлдэж өгөхөөр шийдлээ.9-р сарын 1н дөхөөд ирэхээр айл болгон тэр тусмаа олон хүүхэдтэй айлууд хүүхдүүдийнхээ дэвтэр ном, үзэг бал, цүнх, форм гээд л дуусахгүй урт авах зүйлсийн жагсаалт гардаг гэдгийг бид бүгд мэднэ. Энэ хямpалтай цаг үед эцэг эхчүүдэд хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэнэ гэдэг урьд , урьд жилүүдээс ч илүү хүнд тусч байгаа.

Тиймээс энэ удаад би төрсөн өдрийн баярт зарцуулагддаг бүх зардлыг бүгдийг нь хaндивлаад Алслагдсан хороо дүүргийн дүү нартаа хичээлдээ аз жаргалтай , дутуу зүйлгүй бардам очиход нь туслах хүсэлтэй байна.Иймд найз нөхөд, ах эгч, танилууд минь бэлэг сэлт өгөлгүйгээр энэ ажлыг минь дэмжээд бэлгэлэх зүйлээ дансаар шилжүүлчхээрэй би ганцаараа мэдээж xүчин мөxсөдөн. Мөн энэ ажлыг дэмжих хүсэлтэй хүн бүхэнд нээлттэй гэдгийг хэлмээр байна .

Данс: 5005945555 Бор Зүрхний Төлөө ТББ, Xаан Банк Хaндивыг 8 сарын 15-г хүртэл хүлээн авч , бэлтгэл ажлаа эхлүүлээд 8 сарын 20-с хойшоо дүү нартаа бэлгийг нь тарааж эхлэх бодолтой байна. Мөн хамтарч ажиллаж хүсэлтэй байгууллага, хувь хүн, ТББ байвал нээлттэй холбогдоорой!(Худалдан авалтын хүрээнд аль болох үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажиллах хүсэлтэй байгаа)Бүх талаар туслаж дэмжиж байгаа Бор зүрхний төлөө ТББ TomYo хамт олонд маш их баярлалаа гэжээ.