Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

’25 дугаар суваг’ телевизээс зохион байгуулдаг “Making the band” шоуны ялагчдаас бүрдсэн “Mixx” хамтлаг тарснаас хойш нэлээдгүй хугацаа өнгөрчээ.

Тэдэн дундаас хамгийн амжилттай яваа нэгэн  бол залуу дуучин АМ-С буюу Г.Энх-Амар.

Тэрбээр 2015 оноос ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж, олон олон хит дуугаараа залуусыг байлдан дагуулаад буй.

Аливаа зүйлд хэт баригдах дургүй учир уран бүтээлээ хийхдээ олон жанраар хийхийг зорьдог дуучин маань дууныхаа үгийг өөрөө бичдэг.

Түүний гэргий Хулан нь “Perfect Blue” дууных нь клипэнд тоглосон бөгөөд сүүлийн үед чамгүй эрэлттэй болоод буй залуу жүжигчин билээ. 

Залуу хосууд маань шинэ хүнээ өлгийдөн авчээ.

Уншигчдынхаа өмнөөс гэр бүлд нь аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе.

Ингээд түүнтэй сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.