Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Ч.Ганжавхлан өөрийн цахим хуудастаа: Монголчууд маань хуванцар хаягдлаа дахин боловсруулаад бүр гадаад руу экспортонд гаргадаг болжээ.Нүдээрээ харлаа үзлээ биширлээ. Жилд бид, манай улс ус ундааны сав гээд 18 мянган тонн хаягдал гаргадаг бол энэ үйлдвэр 20 мянган тонныг дахин боловсруулах чадалтай. Маш цэвэрхэн, том хүчин чадалтай гоё үйлдвэр байсан. TML LLC үйлдвэрийн хамт олонд амжилт хүсье! Хуванцар хaягдалгүй дэлхийн төлөө хамтдаа. Хог хаягдалгүй байгальд ээлтэй аялаарай, нэг ундааны сав л 400 жил дэлхийг cүйтгэдэг шүү. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Амжилт!

Эх сурвалж: Чадраабалын Ганжавхлан