Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт сурч, хөдөлмөрлөн эх орондоо ирж ихийг бүтээхээр шамдан ажиллаж байна. Тэдний нэг бол Сүхбаатарын Золбоо.

Түүнийг “Золбоо тв” уoutube сувгаар нь олон хүн андахгүй. Анх “уoutube” суваг хөтлөх ямар ч мэдлэггүй байсан тэрээр хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн өөрийгөө сорьж, “Золбоо тв” уoutube сувгаа нээж байсан бол нэг жилийн хугацаанд аль хэдийн 388 мянган үзэгчтэй /subscribe/ болж чаджээ.

С.Золбоогийн хувьд 2002 онд долдугаар ангиа төгсөөд БНСУ-д анх ирж байжээ. Дунд сургуулиа Солонгост төгссөн бөгөөд их сургуулиа Монголд Олон Улсын Улаанбаатар их сургуулийн бизнес, маркетингийн ангиар төгссөн аж.

Тэрээр Солонгос улсад ажиллаж амьдраад 20 гаруй жил болж байгаа бөгөөд Франц улс руу хайртай хүнтэйгээ хамт амьдрахаар очоод удаагүй байгаа юм.

30 нас хүртлээ ганц бие явсан Золбоо Уянга хэмээх үзэсгэлэнтэй бүсгүйтэй үерхсэн бөгөөд хамтдаа Итали, Грекээр аялал хийсэн.

Найз охиндоо үргэлж гэнэтийн бэлэг барьдаг Золбоо Уянгадаа зориулж дуу зохион дуулж, клипжүүлжээ.

Түүний найз охины хувьд Золбоогийн адил юүтүб сувагтай ба Монголын хамгийн анхны ‘Golden play button’-тэй ба ‘ASMR SOUND QUEEN’ нэртэй сувгийг хөтөлж явдаг мундаг бүсгүй аж.Тэгвэл үлгэр жишээ хосууд маань гайхалтай нэгэн мэдээг өөрсдийн фэнүүддээ дуулгалаа.Тэд өөрсдийн Youtube сувгаараа дамжуулан охинтой болж байгаагаа хуваалцжээ.Уянгаа энэ тухайгаа өнгөрсөн 5 сарын 5-ны өдөр мэдсэн бөгөөд тухайн үед Золбоотой хамт байгаагүй аж. Харин Золбоо Солонгосоос бүр мөсөн ирсний дараа гэнэтийн бэлэг барьжээ. Золбоогийн хичнээн их баярлаж байгаа нь тууний сэтгэл хөдлөлөөс илхэн харагдана..Нийт уншигчдынхаа өмнөөс залуу хосууддаа аз жаргал хүсэе.