Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Соён Гэгээрүүлэгч Ш. Хишигсүрэн: Монголын хамгийн анхны 3 ихэр 1950 оны 08 сарын 01.нд мэндлэхэд хүн амаа өсгөж олон болгохоор хамаг анхаарлаа хандуулж байсан их удирдагч Юмжаагийн Цэдэнбал дарга ихэд баярлан эмнэлгээс өөрийн машинаар гэрт нь гаргаж байсан түүхтэй.

Он жил улиран одсоор Цэрмаа, Гүнсмаа, Дэнсмаа нар 73 насандаа хайртай удирдагчаа дурсан санаж, төрсөн өдрөөр нь хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумаас ирлээ.

Энэ л гурван хүн эрдэнийг тухайн үед төрөөс онцгойлон анхаарч, өвдөж эндэх вий хэмээн улсын асрамжид өсгөж бөөцийлсөөр гурван нас хүргэсэн гэдэг. Тайван цагт, сайхан улсад, халуун хайранд тосуулсан ихрүүд минь урт нас удаан жаргалаар улс Монголоо чимэж амьдраарай. Удахгүй дахин сайхан уулзалдана. Монголын үрс маш олон болог гэжээ.