Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Хувьсал” пордакшнд 20 гаруй жил уран бүтээл туурвисан жүжигчин У.Уранчимэгийн төрсөн өдөр тохиож байна.

Сэтгэлд хоногшиж, үзэгчдийг уяраах тод дүр бүтээдэг тэрээр драмын ууган жүжигчдийн нэг. Дуулж, хуурдах, жүжиглэх, бүжиглэх гээд хувьсах олон төрлийн авьяастай тэрээр бие галбартаа гойд анхаардаг нэгэн.

Үеийн бүсгүйчүүд дундаас халуухан, төгс галбиртай, сайхан бүсгүйд тооцогддог төдийгүй түүний зэрэгт хүрэх хатагтай нар тун цөөн.

Тогтмол фитнесээр хичээллэж, өдөр бүр эрүүл мэнддээ анхаардаг У.Уранчимэг продакшнаасаа олон уран бүтээлчид төрөн гаргасан.

Цагтаа драмын тайзнаа зэрэгцэн зогсдог байсан жүжигчин Д.Ганцэцэг, А.Ганчимэг нарыг продакшндаа нэгтгэн “Зрэлэг цэцэгсийн хүлэмж”, “Зүрхээр наадагч” зэрэг олон уран бүтээл гаргасан ч тэд дахин өрх тусгаарлан, тусдаа продакшн байгуулсан нь “Аримун” билээ.

Түүний гэрэл зургуудаас хүргэж байна: