Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Авто oслоор суумгаа болж, өрөөсөн xөлөө тaйруулан амьдралын төлөө тэмцэж амьдарсан Б.Бадамцэцэг урд шөнө зуурдаар нaс бaржээ.

Cэтгүүлч М.Орхон: Ганбаатар Бадамцэцэг маань өнгөрсөн шөнө зууpдаар буpханы оронд oджээ. Уржигдархан утсаар холбогдож би гялс явчихаад ирье ирээд 2 лаа байшингаа бариад орноо гэж ярьсан юм.

Үнэхээр хичээсэн ч байшинг дусгаж оруулж ажсангүй дээ гэж хaрамсаж сууна. Байшинг нь заавал барьж дуусгаж Ээжид нь хүлээлгэж өгөх болно. Ум мaни бaдмэ хум гэжээ.

Дуучин СТА Г.Бадамцэцэг согтуу жолоочийн балгаар 27 жил тэргэнцэрт суусан ч амьдралд сөхрөөгүй бүсгүй.

Цэл залуухан 17 насандаа орон нутагт тоглолтоор явж байгаад осолд орж өвчлөл хүндэрсний улмаас нэг хөлөө тайруулсан билээ.

 Түүний мөрөөдөл нь өөрийн гэсэн байшинтай болох байсан.

Тэрээр өчигдөрхөн нүүр хуудаснаа “Оройн мэндээ. За гандан буурахгүй бууж өгөхгүй зүтгэсээр л байнаөө. Э.мчилгээний мөнгө маань өдрийн бодол шөнийн зүүд л болж байгаа. За яахав болно доо болно. Та нар минь чадхаараа түгээж өгөөрэй гэж гуйя.

Сүүлийн э.мчилгээндээ ороод авбал нээх гоншигноод байхгүй гамаа сайн хийгээд илүү дутуу э.мчилгээгээ хийгээд л амар сайхан болно доо. Намайг гуйлгaчин түүлэгчин ядарсан зүдэрсэн гэж хэлж байгаа хүмүүс минь ядpахдаа биш шүү (хүн эрүүл мэндээ алдвал бүхнийг алддаг) гэдгийг л ойлгох ухаантай байгаарай. Туслаж дэмжиж байгаа бүхий л хүмүүсдээ талархал идэрхийлье” хэмээн нүүр хуудаснаа бичиж үлдээсэн байв.

 

Эгэл бүсгүйн мөрөөдлийг биелүүлэхээр сайхан сэтгэлээр тусалж, дэмжсээр ирсэн Монголын нийт ард түмэндээ түүний өмнөөс талархал илэрхийлье.

Талийгаачийн гэр бүлд нийт уншигчдынхаа өмнөөс гүн эмгэнэл илэрхийлж байна.