Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Оюутан байхдаа ханьтайгаа үерхдэг байлаа. 2-р курсээ төгсдөг зун жирэмсэн болсноо мэдээд бөөн юм болоод л уйлж унжив аа..

Хань минь намайг тайвшруулаад л хоёулаа болноо, хайр нь та хоёрыгоо аваад явж чадна гээд л аргадахаар нь ээж болон гэрийнхнээсээ айгаад авахуулна гэж зүтгэсээр байгаад авахуулах болов оо.

Тэгээд л ямар э.мнэлэгт очиж үзүүлэхээ ч мэдэхгүй 2 хүн автобусанд суугаад явж байгаад тэнгисийн буудал дээр буугаад л кармагаа үзсэн чинь түрийвч маань байхгүй….

Тэгээд л чаддагаараа уйлаад л, дахиад мөнгө олоод э.мнэлэг орно гээд 2-лаа хүнээс мөнгө зээлчихээд 2 дахь өдөр дэмий байхаа 2-лаа маргааш болъё гээд харих гээд явж байснаа би дарханд байдаг ээж рүүгээ залгасан чинь ээж маань өөдөөс миний охин жирэмсэн болчихсон юм биш биз, ээж нь чамайг зүүдлээд ээ гээд л ярьдаг юм даа.

Би ч өөдөөс нь уйлаад бүх болсон явдлаа хэлсэн чинь ёстой болохгүй шүү авахуулж л болдоггүй юм шүү гээд ээж минь амьдралын минь хамгийн зөв ш.ийдвэрийг гаргуулсан юм даа. Одоо тэр гүнж минь 8 настай, 3-р ангийн том анай болсон, бас доороо 2 залуу дагуулсан манайх гэдэг айл өнөр өтгөн сайхан гэр бүл болсоон.

Бас тэр түрийвч хулгайлдаг хүн нээрээ буянтай хүнээ гэж нөхөр бид 2 хаяа хошигнодог юм.