Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Уртын дуучин АЖ Ш.Чимэдцэеэд Хоёр өрөө байрны эрхийн бичиг гардуулжээ.“Шинэсэгэ Интернэйшнил” группийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал Ц.Жадамбаа: Билэгт сайн өдөр АЖ Ш.Чимэдцэеэ эгчийнхээ гайхамшигтай уран бүтээл болох “Хүмүүний нэгэн урсгал” дууг өндрөөр үнэлж өөрсдийн бүтээн байгуулж буй “F.I-One” төслөөс 2 өрөө байр хүлээн авах эрхийн бичгийг гардууллаа. Эгч минь урт насалж биднийгээ уран бүтээлээрээ үргэлж баярлуулж яваарай! гэжээ.

МУАЖ, Уртын дуучин Ш.Чимэдцэеэ Ардын жүжигчин Д.Түвшинжаргал нарын хувийн амьдрал нэлээд маргаан дагуулж буй.

Тэд салсны дараа Д.Түвшинжаргал Ш.Чимэдцэеэгээс байр, иx xэмжээний мөнгө нэмэмжилсэн.

Энэ асуудал олон жил шүүxээр хэлэлцэгдэн дөрвөн өрөө 82 сая төгрөгийн үнэтэй орон сууцыг нь шүүx байгууллага 400 сая төгрөгийн үнэтэй хэмээн үнэлж, түүнийх нь тэн хагас болох 200 сая төгрөгийг Д.Түвшинжаргалд олгосугай хэмээн ш.ийдвэрлэсэн байна.