Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Урлагийн салбараас нэгнээ олж, кино урлагт хүч түрэх болсон гэр бүл гэвэл “ДОЗ плас” энтертайнмент студын  захирал Ш.Доржсүрэн, жүжигчин А.Мөнгөнзул нар юм.

Хосууд СУИС-д байхдаа үерхэж эхэлсэн бөгөөд 20 гаруй жил ханилжээ.

Жүжигчин Зулаа цахим хуудаснаа: Миний хань бол:Дүрийн зан,шинж чанарыг ялгаж чаддаг,өөрийн дүрүүдээрээ уран бүтээлд мэргэжлийн хүч нэмдэг жүжигчин.Түүнийг тодотгосон хамааралтай бүх зүйлд,тэр дундаа манай хүнийг дэмждэг,хайрладаг үзэгч та бүхэндээ,урлагийн бурхандаа өмнөөс нь талархаж байндаа.

Эцэг эхийн гэрт өссөнөөс илүү олон жилийг хамт туулж байна даа хань минь гэжээ.

Жүжигчин Дооёо хошин урлагийн тайзнаас анх нутгийн ганц гацаа номероороо олны хайр хүндэтгэлийг хүлээж, түүнээс хойш тэр нэрээрээ овоглогдсон тэрбээр өдгөө бүр чансаатай уран бүтээлч болсон билээ.

Ш.Доржсүрэн 2012 онд “Хөх толбот хүмүүс” киногоороо “Шилдэг найруулагч”  шагналыг хүртсэн бол, 2016 “Элэг Нэгтэн” киногоороо Энэтхэгт болсон олон улсын кино наадмаас “Global awards” шагналыг хүртэж байжээ.Дооёо “Тамгагүй төр” жүжигт 23 насандаа тоглож байжээ. Харин энэ жил буюу 24 жилийн дараа энэ жүжигт өөрийн өмнө оногдсон дүрээ бүтээсэн юм.