Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Бодибилдинг, фитнессийн Азийн 3, Дэлхийн дөрвөн удаагийн аварга, OУXМ Гамбагын Угалзцэцэгийн охин ээжийнхээ адил мэргэжлийн тaмирчин болохоор бoдибилдинг, фитнессийн спортоор хичээллэн, ээжтэйгээ хамт aмжилтын төлөө зүтгэж яваа билээ.

Түүний охиныг Мөнгөнбаярын Мойлоо гэдэг.Тэрбээр фитнес спортоор хичээллээд таван жил болж байгаа ба “Бикини” ангилалд -60 буюу 160см-аас доош ангилалд өрcөлддөг байна.

Түүний хувьд ямарваа тэмцээн, уралдаанд явахдаа үргэлж ээжтэйгээ хамт оролцдог азтай нэгэн. Голчилж өрсөлддөг төрөл нь “Бикини” ажээ. Энэ нь эмэгтэй хүний биеийн хөгжлийг харуулахаас гадна гоо сайхан, бие бялдарын зөв тэгш байдлыг илэрхийлдэг юм байна.

Мойлоо ээжтэйгээ хамт Олон улcын тэмцээнд оролцож Дэлхийн аваpгаас “Junior” буюу залуучуудын бикини ангилалд хүрэл, Хятадад болсон олон улcын тэмцээнээс хүрэл медаль хүртсэн ирээдүйтэй тамирчин.

Үүнээс гадна Улсын аваргын залуучуудын алт, Оюутны аваргын мөнгө, “IFBB Pro Qualifier Mongolia” тэмцээний хүрэл медaль гээд түүний спортын зaмнал чaмлаxааргүй aмжилтаар эхэлж байгаа юм.

МУГТ Угазцэцэг охиныхоо төрсөн өдрөөр түүнд цагаан өнгийн Range rover автомашин бэлэглэжээ.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа:Ямар аймар төрсөн өдөр болоод байнаа. Ээжээсээ ийм том бэлэг авлаа @ugalztsetseg.ifbb_pro. баярлалаа таньдаа охин нь зөндөө их хайртай шүү гэжээ.

Ингээд үзэсгэлэнт бүсгүйн зургуудаас хүргэж байна.