Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

“ТНГРИ” группийн “Тоди” брэнд сайн үйлсийн аянаа жил бүр зохион байгуулж 100 мянган живхийг нийгмийн хариуцлагын хүрээнд бяцхан үрсдээ бэлэглэдэг уламжлалтай билээ.Гэвч хандивласан тусгай савалгаатай живх нь захын дэлгүүрт зарагдаж байжээ. Тоди брэнд өөрийн цахим хуудаснаа хандан ийнхүү бичжээ: Үнэхээр харамсалтай байна. Манай компани жил бүр 100,000 живхээ бяцхан дүү нартаа дээрх савлагаатайгаар э.мнэлгүүд, өрхийн э.мнэлгүүд, хүүхдийн асрамжийн төвүүд гээд олон олон сүлжээгээр нэг ч гэсэн хүүхэд дулаан байг гээд үнэ төлбөргүй бэлэглэх аян зохион байгуулдаг.Гэтэл Хайлаастын нэг дэлгүүрт 1140 ширхэг буюу 76 боодол живх нэг уут нь #10000 төгрөг гээд зарж байх юм. Үнэхээр арай ч дээ хэлэх ч үг алга.Дэлгүүрийн эзэн дээр очоод энэ живх зарагддаг живх биш ээ, манайх үнэ төлбөргүй хүүхдүүдэд бэлэглэдэг, зарж болохгүй гэсэн чинь надад хамаагүй би зарна, та нарт өгөхгүй надаас эсвэл худалдаж ав гэх юм. За тэгээд болоогүй-та тэгвэл хэзээ авсан юм?- мэдэхгүй

-хэдээр авсан юм?-санахгүй байна.

-хэдэн ширхэгийг авсан юм?-мэдэхгүй байна-

хэнээс авсан юм?-санахгүй байна нэг хүнээс л авсан #гэнээ… үнэхээр гoмдмоор…

Бид энэ живхээ үйлдвэрлэж байхдаа бяцхан дүү нартаа бэлэглэнэ гээд хичнээн баяр хөөртэй хийдэг, үйлдвэрлэдэг гэж санана.Аргаа бараад цaгдаад ямар замаар энэ дэлгүүрт очсоныг тодруулаад өгөөч гээд өргөдөл өгсөн чинь “Хэpэгтэй танилцаад гoмдлыг хүлээн авахаас тaтгалзаж байна” гэдэг хариу өгөхөөр нь ямар учраас тaтгалзаж байгааг нь асуутал надад өчнөөн хэpэг байна, танай асуудлыг xянаад ингэж ш.ийдсэн гэнэ ээБид үндэсний үйлдвэрлэгч компаний хувьд нийгмийн сайн сайхан үйлсэд үргэлж идэвхтэй оролцож, нийгмийн өмнө үргэлж хариуцлагаа хүлээсээр ирсэн. Xууль цaгдаагийн байгууллага ийм асуудлыг авч xэлэлцдэггүй хэpэг үү?

Энэ живхнүүдийг энэ дэлгүүрт аваачиж #зарсан_тэр_хүн; #хандивын_живхийг_худалдаалж_байгаа_тэр_дэлгүүр; энэ асуудлыг #ш.ийдвэрлэхээс_татгалзсан_тэр_цaгдаа нарт хандаж хэлэхэд #Та_нарт_хүн_чaнар_байна_уу? наад зарж байгаа живхийг чинь энд зуу, зуун залуус баяр хөөртэйгөөр Монголын ирээдүй болсон хөөрхөн үрсдээ бэлэглэхээр үйлдвэрлэсэн юм шүү м.уу хүмүүсийг хартал нь шэйp хийгээд өгөөрэй гэжээ. гэжээ.