Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Хошин урлагийн ууган хамтлагийн нэг болох “X-түц” хамтлагаас ажлын гараагаа эхэлсэн жүжигчин Г.Нарансолонго өдгөө “Эмоци” продакшнаар овоглох болсон билээ. Тэрбээр хошин урлагийн тайзны уран бүтээлээс гадна “Зүүд шиг хайр”, “Харьд одсон бүсгүйн заяа”, “Мөрөөдлийн хөлөг онгоц, “Миний хөрш чөтгөр” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм.

Хаа ч явсан хамтдаа харагддаг хосууд яг л шинэхэн хосууд шиг аз жаргалаар дүүрэн харагддаг. Жүжигчин О.Тэмүүжин үзэсгэлэнт бондгор эхнэрийнхээ чихэнд татагдсан хэмээн ярьж байсан удаатай.

Сонирхуулахад, жүжигчин Г.Нарансолонгын том охин таван настайдаа найруулагч Д.Золбаярын “Усны үнэр” уран сайхны кинонд тоглож, Олон улсын кино наадмаас шүүгчдийн нэрэмжит тусгай шагнал хүртэж байжээ.

Ингээд алаг нүдэн хөөрхөн жүжигчин бүсгүйдээ төрсөн өдрийн мэнд хүргэе.