Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Олны дунд “Буратино” хэмээх тодотголтой МУСТА  О.Норолхоо нь “Буратиногийн адал явдал буюу Алтантүлхүүр” жүжгийн Буратиногийн дүрд анх 32 настайдаа тоглож, 60 дөхсөн үедээ мөн л тус дүрээ бүтээж байв.

Харин түүний театрын тайзнаа бүтээсэн анхны дүр нь “Гарын таван хуруу” жүжгийн бага хүү Идэр байжээ. Тэрбээр арван настай хүүгийн дүрийг 18 настайдаа тийнхүү амжилттай бүтээсэн байна.

Түүнээс хойш О.Норолхоо 60 гартлаа 40 гаруй жил хүүхдийн жүжигт тоглосон байна.

Алтан үеийн сор болсон уран бүтээлчидтэй хамт мөр зэрэгцэн ТАЙЗ ДЭЛГЭЦИЙН ХОСЛУУЛАН ажилсан  МУСТА жүжигчин О.НОРОЛХООГ “ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОН”-оор шагнагджээ.