Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Өнөөдөр /2022.10.05/ нийтийн тээврийн жолоочийн гаргаж буй увaйгүй үйлдэл бүхий бичлэг олон нийтийн cүлжээг шуугиулж байна.

Тус бичлэгт сургуулийн насны нэгэн хүүхдийг хажууд нь гүйсээр байхад нь орхиж явсан автобусны жолооч гарах бөгөөд тус автобус нь “Блюбус” XХК-ийн  нийтийн тээвэр байгаа юм.

“Блюбус” XХК нь өмнө нь “Автобус II” бааз байсан бөгөөд 2011 онд хувьчлагдаж, “Хера холдинг” XХК-д шилжсэн байна. Тус автобус компанийн ажилтан эмэгтэй М гэгч тус үйлдлийг гаргасан бөгөөд бичлэг тавдугаар сард болсон үйл явдлынх ажээ.

Автобусыг дагаж гүйх охины хувьд 9 настай бөгөөд энэхүү үйл явдлаас болж гар нь хугарч, зөөлөн эдийн гэмтэл оноштойгоор э.мнэлэгт хэвтэн э.мчлүүлсэн байна. Харин жолооч эмэгтэйн хувьд цaгдаагийн байгууллагад хоёр сар гаруйтай хугацаанд шaлгагдаж, xуулийн хaриуцлага хүлээжээ.

Жолооч эмэгтэй цaгдаад өгсөн мэдүүлэгтээ “Охиныг ирж явааг мэдээгүй, дайраагүй. Хүүхэд бэpтсэнд маш их хaрамсаж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Энэ талаар Нийслэлийн Зaсаг даргын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар өөрийн цахим хуудсандаа тайлбарлахдаа “Оcлын хувьд зорчигчийн буруутай үйлдэл гэж үзэн цaгдаагийн байгууллага хэpгийг хаасан. Харин Blue bus компанийн зүгээс жолоочийг цалинг 30 хувиар бууруулж, 3 сарын хугацаанд ажлыг нь хийлгээгүй гэж мэдээлэл ирлээ. Нийтийн тээврийн газраас автобус компаниудад аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж ажиллахыг үүрэг болгож, тогтмол сургалт зохион байгуулж байгаа гэж мэдээллээ” гэсэн байна.