Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Нийгэмд баатарлаг сайн үйлсээрээ танигдсан ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг” сургуулийн 12а ангийн сурагч Г.Хангал бусдын алтан aмийг аварчээ.
Тэрээр 11 дүгээр сарын 10-ны өдөр 18:00 цагийн орчимд БЗД-ийн нутаг дэвсгэр Ботаникийн эцсийн автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхдаа таталт өгч бие нь м.уудсан 40 орчим насны эрэгтэйд цаг алдалгүй анхны тусламж үзүүлж, алтан амийг аварч, яаралтай э.мнэлэгт хүргэсэн байна.
Сурагч хүүгийн баатарлаг үйлсэд тухайн иргэн илааршсаныхаа дараа баярласнаа илэрхийлж, талархал дэвшүүлжээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!