Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт сурч, хөдөлмөрлөн эх орондоо ирж ихийг бүтээхээр шамдан ажиллаж байна. Тэдний нэг бол Сүхбаатарын Золбоо.

Түүний хувьд 2002 оноос эхлэн Солонгос улсыг зорьж тэнд дунд сургуулиа төгсчээ. Харин монголдоо ирээд Олон улсын Улаанбаатар их сургуульд бизнес удирдлага магисрийн зэргээ хамгаалан байна.

Түүнийг “Золбоо тв” уoutube сувгаар нь олон хүн андахгүй. Анх “уoutube” суваг хөтлөх ямар ч мэдлэггүй байсан тэрээр хүсэл, сонирхолдоо хөтлөгдөн өөрийгөө сорьж, “Золбоо тв” уoutube сувгаа нээж байсан бол нэг жилийн хугацаанд аль хэдийн 388 мянган үзэгчтэй /subscribe/ болж чаджээ.30 нас хүртлээ ганц бие явсан Золбоо Уянга хэмээх үзэсгэлэнтэй бүсгүйтэй үерхсэн бөгөөд хамтдаа Итали, Грекээр аялал хийсэн.

Найз охиндоо үргэлж гэнэтийн бэлэг барьдаг Золбоо Уянгадаа зориулж дуу зохион дуулж, клипжүүлжээ.

Түүний найз охины хувьд Золбоогийн адил юүтүб сувагтай ба Монголын хамгийн анхны ‘Golden play button’-тэй ба ‘ASMR SOUND QUEEN’ нэртэй сувгийг хөтөлж явдаг мундаг бүсгүй аж.

Тэрээр өөрийн цахим хуудаснаа ийн бичжээ.

“Дэлхийг тойроод та хоёрыгоо аваад дүүлэн нисье, энгэртээ би багтаагаад амьдралаар нэг хэсье” гэжээ.Тун удахгүй амаржих гэж байгаа Уянга жирэмсэний зураг авалтаа хийлгэжээ. Ингээд түүний үзэсгэлэнт төрхийг буулгасан зургаас хүргэж байна.

Хосууддаа нийт уншигчдынхаа өмнөөс залуу хосууддаа аз жаргал хүсэе.