Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Дуурин дуучин Уянга ажлаасаа халагджээ.Түүнтэй холбоотой Дэлгэрмөрөн түүний талаар ийн бичжээ:

Ангийн минь охин , нутгийн минь бахархал , Монголын минь сор болсон Uyanga Unushihbayar гавъяатыг ямар хайр хүндлэлгүйгээр хамт олноос нь хагацааж салгав аа.

Хувь хүмүүсийн дунд үүссэн харилцааг уран бүтээлч миний бие үл ойшоож байгаа ч , мөн чанарын хувьд өмөөрөх сэтгэл төрж байна аа найзыгаа.

Соёл урлагийн их сургуулийн дуулаачийн ангиас соёлт ертөнцийн тайзыг гавъяатан болтол эгшиглүүлсэн хүний хувь заяаг ингэж амархан үнэгүйдүүлж болдог юм уу?

Олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрийн үнэ цэнэ , хамт олны нөхөрлөл , хийж бүтээж амьдруулсан дүр , хайрлаж гамнасан хоолой , хань ижил үр хүүхдүүдийн аж амьдрал , хайртай аав ээж ах дүүсийн хүндлэл , хамаг ард олны өмнө хүлээсэн үүрэг алдар гавъяа нэр хүнд зүгээр л ингээд нэг хүний үзэмжээр шийдэгдэж , хайран цаг хугацаа амь амьдралаараа хохирлоо гэж үү?

Яасан явцуу араншин бэ , ямар харалган сэтгэл вэ , яаж чадаж байгаа хүн чанар вэ!!! хэмээн бичсэн байна.