Medeelliin Ursgal

Мэдээллийн урсгал

Монгол Улсын гурван сая дахь иргэн Х.Монголжин охин өнөөдөр 8 нас хүрлээ.Монголжингоо 2015 оны нэгдүгээр сарын 24-ний 08 цаг 27 минутад мэндэлснээр Монгол Улс гурван сая хүн амтай болсон.Одоогоос долоон жилийн өмнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Баруунсайханы 11-13 тоотод оршин суугч Э.Хатанболд, Г.Аззаяа нарын гэр бүлд Монгол Улсын гурван сая дахь иргэн мэндэлж, тэрхүү бяцхан нярайд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Монголжингоо” хэмээх нэр хaйрласан билээ.