Ментор Мэлмүүн цахим хуудаснаа Нарагийн талаар ийнхүү бичжээ.
Би Нара эгчийг танихгүй л дээ. Бас түүний амьдрал, алдаа оноо, оллн дагагч надад хамаагүй, хараад байхад хар мянган эмэгтэй хүн дайрч доромжилж байна лээ. Өдөр манай нөхрийн хэлсэн үг үнэхээр үнэн санагдлаа: хайр нь чамайг жирэмсэн, төрсөний чинь дараа хичнээн хичээсэн ч заримдаа жоохон хүүхэдтэй харьцаж байгаам шиг үгээр чинь байдаг байж, яг энгийн хүн шиг харьцдаг байсан даа харамсдаг гэсэн, яагаад гэсэн чинь-төрсөн эмэгтэй хүн өрөвдмөөр эмзэг байдгийм байна лээ гэж.
Нөхөр маань намайг тэр үед гомдоож шалиагүй ээ, за яахав жирэмсэн байхад 19-ийн банштай цай иднэ гэж хар шөнө тэнэгтээд нөхөр авч ирээгүйгээс болж нэг уйлж байсан юм. Бусдаар жирэмсэн байхдаа хачин хачин юм иднэ гээл шалаад хэвтчихдэг байж билээ. Юу хэлэх гээд байна вэ? гэвэл төрж үзсэн эмэгтэй хүн бүр төрсөний дараа ямар хүүхэд шиг аймхай, юм бүрийг хүндээр тусгаж авдаг эмзэг байдаг билээ? тэр үед үнэндээ нөхрийгөө хаашаа ч явуулахыг хүсдэггүй тэр сэтгэлийг мэджил байгаа, санаад үзээрэй, мартчихсан юм уу? Би ч сая л саналаа. нээрээ л эмзэг байдаг даа гэж Гомдоол биз.
Битгий ингэж их нялх биетэй хүнийг чичилж дайрч зовоогоочээ. Аз бэлэг тараадаг байхад нь бөөн бөөнөөрөө л дор нь шүтээд хайрын коммент бичдэг байсан байж муухай ш дээ. Хүн хүнээ хайрлацгаая тэхүү. Бид цөөхүүлээ. Нара эгч пост оруулахгүй 7 хоносныг ажигласан уу? Санаа зовох шиг… Би ч атугай салхийг зөв талаас нь үлээмээр байна. Бид нэгнээ, адилхан Монгол хүнээ амьдрах аргагүй болтол чичилдэг.
Эцэст нь хэлэхэд Олны танил хүн гэхээрээ л хад чулуу сувинер, барби биш шүү дээ, бүгд тэгж боддог. Тэр ч гэсэн хүн, эмэгтэй хүн, эх хүн. Масс нийтээрээ буруу болоод л тэгжийн гээд, өмөөрлөө гээд намайг бас л адлах байх даа. тэгсэн ч хамаагүй ээ миний л үзэл бодол учир таалагдахгүй бол өнгөөрөөчихөөрэй.